Хүчирхийлэл, өдөөн хатгалга

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид манай платформ дээрх контенттой холбоотой сүлжээнээс гадуурх хүчирхийлэл гарахаас сэргийлэхийг зорьдог. Бид хүмүүс зэвүүцэл, санал зөрөлдөөнөө ноцтой бус, тоомжиргүй байдлаар хүчирхийллийг уриалах, заналхийлэх нь түгээмэл байдлыг ойлгож байгаа хэдий ч олон нийт, хувь хүний аюулгүй байдлын эсрэг хүчирхийлэл, бодит заналхийллийг өдөөсөн, дэмжсэн үг хэллэгийг устгадаг. Үүнд хувь хүн, бүлэг хүнийг халдашгүй шинж чанар, цагаачлалын төлөвт нь үндэслэн онилсон хүчирхийлэл агуулсан үг хэллэг багтана. Бид бусдын бие махбодод гэмтэл учруулах эсвэл олон нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлэх бодит эрсдэл байна гэж үзвэл контентыг устгаж, хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгож, хууль сахиулах байгууллагатай хамтарч ажилладаг. Бид мөн хувь хүн, олон нийтийн аюулгүй байдалд бодитой аюул заналхийлж буй контентоос ердийн мэдэгдэл, мэдлэг олгох мэдэгдлийг ялгахын тулд үг хэллэг, утгыг харгалзан үзэхийг хичээдэг. Бодитой заналхийлэл байгаа эсэхийг тодорхойлохдоо бид хувь хүний олон нийтэд харагдах байдал, бие махбодын аюулгүй байдалд нь учруулах эрсдэл зэрэг нэмэлт мэдээллийг мөн харгалзан үзэж болно.
Зарим тохиолдолд террористууд болон бусад хүчирхийлэл үйлдэгчдэд чиглэсэн, хүчирхийлэл үйлдэх найдлагыг илэрхийлсэн (“Террористууд үхэх ёстой”, ”Террористуудыг хөнөөгөөсэй” гэх мэт) хүчирхийллийн хүсэл эрмэлзэл эсвэл нөхцөлт заналхийлэл байдаг. Бид ийм төрлийн мэдэгдлийг магадлалгүй, эсрэг талд нотлох баримтгүй гэж үздэг.
Бид дараахыг устгана:
Бид янз бүрийн байн эсрэг хүчирхийлэх заналхийллийг устгадаг. Хүчирхийлэл үйлдэх заналхийлэл нь онилсон байг хүчирхийлэх зорилго, эрмэлзэл, уриа бүхий мэдэгдэл, дүрслэл бөгөөд заналхийллийг зорилгын мэдэгдэл, үйлдэл хийх уриалга, дэмжлэг, найдварын илэрхийлэл, эрмэлзлийн мэдэгдэл, болзолт мэдэгдэл зэрэг төрөл бүрийн мэдэгдэл хэлбэрээр илэрхийлж болдог.
Бид биеэр хүрэлцдэг спортын хүрээнд ноцтой бус байдлаар заналхийлсэн, эсвэл террорист бүлэг гэх мэт хүчирхийлэл үйлдэгч этгээдийн эсрэг тодорхой төрлийн заналхийлэл гаргасан, мэдлэг мэдээлэл олгох, эсвэл буруутгасан байдлаар хуваалцсан заналхийллийг хориглодоггүй.
Хүн бүрд зориулсан түгээмэл хамгаалалт
Хүн бүр дараах заналхийллээс хамгаалагдсан байна:
  • Үхэлд хүргэж болох заналхийлэл (эсвэл бусад төрлийн маш ноцтой хүчирхийлэл)
  • Хүнд гэмтэлд хүргэж болох заналхийлэл (эсвэл бусад төрлийн дунд зэргийн хүчирхийлэл) Бид хамгаалагдсан онцлог шинжүүдэд тулгуурлаагүй олны танил, бүлгүүдийн эсрэг үйлдсэн заналхийллийг үнэмшилтэй бол устгадаг бөгөөд бусад байн эсрэг үйлдсэн заналхийллийг (хамгаалагдсан онцлог шинжүүдэд суурилсан бүлгүүдийг оруулаад) үнэмшилтэй байдлаас үл хамааран устгадаг.
  • Гэмшсэн, өөрийгөө хамгаалсан, тулааны спортын агуулгатай эсхүл хууль сахиулах, цэргийн, улсын аюулгүй байдлыг хамгаалах зэрэг байгууллагын алба хаагчийн үйлдсэнээс бусад тохиолдолд ноцтой эсвэл дунд зэргийн хүчирхийлэл үйлдсэнийг (бичгээр, амаар, хүчирхийлэл үйлдэгчийн бодитоор үзүүлж мэдүүлэх замаар) хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл.
  • Хохирогч эсвэл гэр бүлийнхэн нь тусламж гуйж түгээгээгүй эсхүл мэдээлэх, буруутгах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хуваалцаагүй гэдэг нь тодорхой, хүн барьцаалах, хулгайлах үйлдлийг дүрсэлсэн контент
Хувийн насанд хүрэгчид, Бүх хүүхдүүд, өндөр эрсдэлтэй хүмүүс, эсвэл бүлгүүдийн хамгаалагдсан шинж чанарт үндэслэсэн нэмэлт хамгаалалтууд:
Бүх нийтийн хамгаалалтаас гадна бүх насанд хүрэгчид (өөрийгөө мэдүүлсэн тохиолдолд), хүүхдүүд болон хамгаалагдсан шинж чанаруудад суурилсан хүмүүс буюу бүлэг хүмүүс хүчирхийллийн аюулаас хамгаалагдсан тохиолдлууд.
Бусад хүчирхийлэл
Дээр жагсаасан хамгаалалтуудаас гадна бид дараахыг устгадаг:
  • Маш ноцтой хүчирхийлэл үйлдэх талаар сурагласан, санал болгосон, тийнхүү үйлдэх үйлчилгээ санал болгосноо хүлээн зөвшөөрсөн (жишээлбэл: мэргэшсэн алуурчин, хөлсний цэрэг, алуурчин, эмэгтэй хүний бэлгэ эрхтнийг гэмтээх) эсхүл тийм төрлийн үйлчилгээ авахыг зөвлөсөн контент
  • Өөрийгөө хамгаалах тухай боловсрол олгох (жишээ нь тулааны бэлтгэл, бие хамгаалах урлаг гэх мэт), цэргийн бэлтгэл зэрэг хүчирхийллийн бус зорилготой контент биш бол зэвсэг хэрхэн хийх, ашиглах заавар нь хүнийг хүнд гэмтээж, хөнөөх үг хэллэг тодорхой агуулсан, эсвэл эцсийн үр дүнг харуулсан буюу дүрсэлсэн контент
  • Зугаацах (жишээлбэл галын наадам, арилжааны видео тоглоом, загасчлал гэх мэт) зэрэг хүчирхийллийн бус зорилготой контент биш бол тэсрэх бодис хэрхэн хийх эсвэл ашиглах тухай зааварчилгаа өгөх
  • Шашин мөргөлийн газар, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, санал хураах байр, санал тоолох буюу сонгууль зохион байгуулахад ашигладаг байр, хүчирхийлэл учруулах эрсдэл ихэссэн тухай дохио өгсөн бусад газарт хүч хэрэглэн нэвтрэхийг санаархсан буюу дэмжиж буйгаа илэрхийлсэн, уриалсан, санаархсан эсхүл болзон тохирсон тухай далд утгатай мэдэгдэл.
  • Зорилтод этгээд байхгүй байсан ч санал өгөх, сонгогчийн бүртгэл, сонгуулийн зохион байгуулалт, үр дүнтэй холбоотой хүчирхийлэл үйлдэхээр заналхийлэх.
  • Гэр бүлийн хүчирхийлэл эсвэл нэр төрд суурилсан жендэрийн хүчирхийллийг хөхүүлэн дэмжих
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
Бид дараахыг устгана:
  • Олны танил эсэхээс нь үл хамааран хууль сахиулах байгууллага, сонгуулийн албан тушаалтнуудын эсрэг үйлдсэн заналхийлэл.
  • Хүчирхийлэх аргыг үгээр тодорхой илэрхийлээгүй ч дараах жагсаалтад дурдсан заналхийлсэн дохио болон утга санаа агуулсан дохиогоор хамтад нь заналхийлж буйгаа халхалсан, далд утгаар илэрхийлсэн буюу кодчилсон мэдэгдэл.
    • Заналхийлэл: дараах хэлбэрийн кодчилсон мэдэгдэл байх:
      • Хариу арга хэмжээ авах утга санаагаар түгээсэн (жишээлбэл, гомдол, заналхийллийн хариуд хүчирхийлэл үйлдэх хүслээ бодитоор, хүлээн зөвшөөрөхүйц, эсвэл урьдчилан мэдэгдсэн илэрхийлэл)
      • Түүхэнд тохиолдсон эсвэл уран зохиолд дүрслэгдсэн хүчирхийллийг дурдах (жишээлбэл: түүхэнд тохиолдсон эсвэл зохиолд бичигдсэн хүчирхийллийг дурдах маягаар бусдыг заналхийлсэн агуулга)
      • Хүчирхийлэл үйлдэхийг уриалах (жишээлбэл: бусдад хүчирхийлэл үйлдэхийг эсвэл хүчирхийллийн шинжтэй үйлдэлд оролцохыг урьсан буюу хөхүүлэн дэмжсэн контент)
      • Бусдыг хүчирхийлэлд өртүүлж болзошгүй эмзэг мэдээллийг мэдэж буйг илтгэх эсвэл бусдад түгээх (жишээ нь: хүчирхийлэл үйлдэх заналхийллийг илүү үнэмшилтэй болгож болох хувийн мэдээллийг тэмдэглэсэн эсвэл тэр тухай мэдлэг мэдээлэлтэй болохыг илтгэсэн контент. Үүнд тухайн хүний оршин суугаа хаяг, ажлын газар эсвэл сурдаг газар, өдөр тутмын ажилдаа явах маршрут эсвэл одоогийн байршлын тухай мэдээлэл багтана)
    • Утга агуулга:
      • Асуудал дагуулж буй мэдэгдэл нь хүчирхийлэлд хүргэх нь гарцаагүй гэдэг нь утга агуулгаар эсхүл шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.
      • Контентын бай болсон этгээд эсхүл албан ёсны төлөөлөгч уг контентыг бидэнд мэдээлсэн.
      • Бай нь хүүхэд байх.
  • Шашин мөргөлийн газар, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, санал хураах байр, санал тоолох буюу сонгууль зохион байгуулахад ашигладаг байр, хүчирхийлэл учруулах эрсдэл ихэссэн тухай дохио өгсөн бусад газарт зэвсэг авчрах (эсвэл бусдыг ийнхүү үйлдэхийг уриалсан) тухай далд утгатай мэдэгдэл.
  • Сонгуультай холбоотой авилга, хууль бус үйлдэл, нэг талыг баримталсан тухай мэдэгдэл, таамаглал, агуулгыг хүчирхийлэлд заналхийлж буй дохиотой хослуулсан байх (жишээ нь: зэвсэг авах, авчрахаар заналхийлэх, зэвсгийг дүрслэн харуулах, галдан шатаах, хулгайлах, эвдэн сүйтгэх гэх мэт) Үүнд:
    • Хувь хүнд чиглэсэн
    • Тодорхой бүс нутагт чиглэсэн (муж улс эсвэл үүнээс бага)
    • Бай нь тодорхой бус
  • Сонгуультай холбоотой жагсаал цуглаан, үйл явдлын агуулгыг хүчирхийлэлд заналхийлж буй дохиотой хослуулсан байх (жишээ нь: зэвсэг авах, авчрахаар заналхийлэх, зэвсгийг дүрслэн харуулах, галдан шатаах, хулгайлах, эвдэн сүйтгэх гэх мэт) Үүнд:
  • Өөрийгөө болон өөр хүнийг хамгаалах зорилготой, доорх шалгуурыг хангасан их буюу дунд зэргийн хүчирхийлэл үйлдэх заналхийлэл.
    • Хүний эсрэг (нэр, царайгаар нь таних хүмүүс, хамгаалагдсан шинж чанараар нь онилсон хүмүүс, хүүхдүүдийг оруулахгүй)
    • Хүчирхийллийн хариу үйлдэлтэй пропорциональ, шууд заналхийлж буй гэр рүү орох эсвэл хүн хоорондын хүчирхийллийн хүрээнд
    • Дуу хоолойд үзүүлэх нөлөөлөл нь хүчирхийллийн эрсдэлээс давж гардаг
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Өгөгдөл
Сүүлд нийтлэгдсэн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг үзнэ үү.
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Хүчирхийлэл, өдөөн хатгалгын талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох