Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дур өөрчлөгдөх эмгэг

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид манай хэрэглүүрийг ашигладаг хүмүүсийн аюулгүй байдалд маш их анхаарал тавьдаг. Бид өөрсдийн бодлого, дүрмийн хэрэгжилтийн тухай мэдээллээр хангахын тулд амиа хорлолт, өөрийгөө гэмтээх, хооллох дурын эмгэгийн талаар мэргэшсэн мэргэжилтнүүдтэй тогтмол зөвлөлдөж, хямралд орсон хүмүүст тусламж үзүүлэхээр дэлхийн олон байгууллагатай хамтран ажиллаж байна.
Бид хүмүүст, санаатай болон санамсаргүйгээр амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах үйлдэл, хооллох дурын эмгэгийн талаар магтан тэмдэглэх, сурталчлахыг зөвшөөрдөггүй хэдий ч үйлчилгээгээ хүмүүст туршлагаа хуваалцах, эдгээр асуудлын талаар мэдлэг, мэдээлэл олгох, бие биеэсээ тусламж хайх орон зай нь байхыг хүсдэг учир хүмүүсийг энэ сэдвээр хэлэлцэхийг зөвшөөрдөг. Мөн бид контентыг 18 нас хүрсэн насанд хүрэгчдэд үзүүлэхээр хязгаарлаж болно:
Бид амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх үйлдэл, хооллох дурын эмгэгийг хөхиүлэн дэмжсэн хошигнол зураг эсхүл чимэг зураг гэх мэт зохиомол агуулга бүхий аливаа контент, түүнчлэн хам сэдвээс үл хамааран өөрийн биеийг гэмтээж буйг дүрсэлсэн аливаа контентыг устгадаг. Бид жин хасах зорилготой хэтрүүлсэн үйлдлийн зааварчилгыг агуулсан контентыг устгана. Бид мөн амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дурын эмгэгийн хохирогч эсхүл даван туулсан хүнийг дооглон тохуурхсан аливаа контентыг түүнчлэн амиа хорлолт, өөрийн биеийг гэмтээх үйлдлийг шууд үзүүлж буй контентыг устгадаг. Амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх оролдлого, хооллох дурын эмгэгийн дараах сэргээн заслын талаар контентыг зөвшөөрөх боловч таагүй сэтгэгдэл төрүүлэх дүрслэлийг (эдгэсэн сорви гэх мэт) эмзэг сэдвийн тухай анхааруулсан дэлгэцийн ард байрлуулж, тухайн контентыг 18 нас буюу түүнээс дээш насны хүмүүс үзүүлэхээр хязгаарлана.
Хүмүүс амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дурын эмгэгтэй холбоотой контент нийтлэх, хайх үед бид тэднийг энэ талын дэмжлэг үзүүлдэг орон нутгийн байгууллага руу чиглүүлэх бөгөөд манай Олон нийттэй харилцах алба, тэдгээр хүмүүст нэн даруй гэм хор учрах нөхцөл үүссэн гэж үзвэл бид эдгээр хүмүүст туслалцаа үзүүлэхийн тулд орон нутгийн яаралтай тусламжийн албанд хандана. Дэлгэрэнгүй мэдээллийг Meta-гийн Аюулгүй байдлын төвөөс авна уу.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ямар нэг хүн шууд дамжуулалтын үеэр амиа хорлохоор зэхэж байгаа тухайгаа хэлбэл бидний зүгээс тухайн контентыг аль болох удаан хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх нь зохистой аж. Учир нь тухайн хүн камерт хандан удаан ярих тусам найз нөхөд, гэр бүлийн гишүүн нь яаралтай тусламжийн үйлчилгээ дуудах боломж нэмэгдэх юм. Гэвч бид үүнийг үзэж буй бусдад сөргөөр нөлөөлөх нөлөөллийг бууруулах үүднээс заналхийлэл нь бодит оролдлого болон хувирах үед шууд дамжуулалтыг зогсоох болно. Дээр дурдсаны дагуу, бид хэн нэг этгээд өөртөө гэм хор учруулах шууд эрсдэл байгаа гэж үзвэл аль ч тохиолдолд бид яаралтай тусламжийн албатай холбоо барина.
Бид үүнийг зөвшөөрөхгүй:
  • Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дур өөрчлөгдөх эмгэгийг сурталчилсан, дэмжин уриалсан, зохион байгуулсан, зааварчилсан агуулга.
  • Амиа хорлох, өөрийн гэмтээх үйлдэл, хооллох дур өөрчлөгдөх эмгэгийн дүрслэлийг хэт ил харуулсан контент
  • Амиа хорлохоор оролдсон, эсвэл амиа хорлож нас барсан хүнийг дүрсэлсэн контент
  • Хооллох дурын эмгэгтэй холбогдуулан хуваалцсан хувь хүний зураг, дүрслэл
  • Хүний хавирга, эгэмний яс, гуя хоорондын завсар, ташаа, хонхойсон гэдэс, нуруу ба далны яс товойсон, гар, хөлийн яс харагдах, эсхүл хацар хонхойсныг дүрсэлж, хооллох дурын эмгэгтэй холбогдуулан хуваалцсан контент
  • Жин хасах зорилготой хэтрүүлсэн үйлдлийн зааварчилгыг агуулсан контент
  • Жин хасах зорилготой хэтрүүлсэн үйлдлийг нотолсон бөгөөд хооллох дурын эмгэгтэй холбогдуулан хуваалцсан контент
  • Хязгаарлагдмал хоолны дэглэмийн зааварчилгыг хооллох дурын эмгэгтэй холбогдуулан хуваалцсан контент
  • Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дурын эмгэгтэй тулгарсан эсвэл даван туулсан нь олон нийтэд мэдэгдсэн эсвэл таамаглагдсан, амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх, үйлдэл, хооллох дурын эмгэгийн хохирогч эсхүл даван туулсан хүнийг гутаасан аливаа контент
  • Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах агуулгаар хүний биеийн өөрчлөлтийг (жишээ нь шивээс, цоолбор, сорви, өөрийгөө шийтгэсэн гэх мэт) харуулсан зураглал
Бид дараах төрлийн контентод доторх агуулга нь хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж болзошгүй эмзэг болохыг мэдэгдэх зорилгоор анхааруулах дэлгэцийг оруулдаг. Мөн бид контентыг 18 буюу түүнээс дээш насны буюу насанд хүрэгчдэд үзүүлэхээр хязгаарладаг:
  • Эмнэлгийн орчинд эвтанази/эмнэлгийн аргаар үхлийг нь түргэсгэж буй хүнийг дүрсэлсэн зураг эсвэл видео.
  • Эдгэрсэн шарх болон өөрийн биед гэмтэл учруулах тухай харуулсан график бус дүрслэл хэлбэрээр өөрийн биед гэмтэл учруулж байсан урьдын тохиолдлыг өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлох, эдгэрэх утга агуулгаар дүрсэлсэн контент.
  • Хүний хавирга, эгэмний яс, гуя хоорондын завсар, ташаа, хонхойсон гэдэс, нуруу ба далны яс товойсон, гар, хөлийн яс харагдах, эсхүл хацар хонхойсныг эдгэрэх агуулгаар дүрсэлсэн контент
Дараах контентуудад бид мэдээллийг зөвхөн насанд хүрэгчид, 18-аас дээш насныхан үзэх боломжтой болгож хязгаарлав:
  • Амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх, хооллох дурын эмгэгийн бичгээр үйлдсэн эсхүл аман нотолгоо.
  • Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах утга агуулгаар, амиа хорлож болзошгүй тухай тодорхой бус мэдэгдэл эсхүл дурдсан (үүнд гуниглах эсхүл сэтгэл гутрал, үхлийг гарах гарц хэмээн илэрхийлэх, эсхүл хар бараан, сэтгэл гутралтай бодлыг онцолсон мийм, бэлэн зураг).
Дараах төрлийн контентод бид агуулгыг үзэх боломжийг 18 буюу түүнээс дээш насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлана:
  • Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дурын эмгэгийн талаарх ойлголтыг дооглон тохуурхах, үл ойшоох
  • Амиа хорлох үйлдлийг нэрлэх эсвэл үр дагаврыг дурдахаас хэтэрсэн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий амиа хорлолтын тодорхойлолтыг өгүүлэх
  • Жин хасах зорилготой хэтрүүлсэн үйлдлийг нотлох
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
  • Амиа хорлосон эсвэл амиа хорлох оролдлого хийсэн нь нотлогдсон үед бид амиа хорлох тухай бичсэн тэмдэглэлийг устгаж болно. Бид дараах болон бусад хэд хэдэн хүчин зүйлс ашиглан амиа хорлохын өмнөх тэмдэглэлийг танихыг хичээдэг:
    • Гэр бүл, хуулийн төлөөлөгчийн хүсэлт,
    • Хэвлэл мэдээлэл, хууль сахиулах байгууллага, бусад гуравдагч талын эх сурвалж (жишээ нь засгийн газрын агентлаг, ТББ гэх мэт), эсвэл Амиа хорлох агуулгатай контентын талаар холбоо барих маягт, Instagram-ын холбоо барих маягт зэргээс ирүүлсэн тайлан.
    • Бид аливаа хэрэглэгчийн Meta платформ дээр нийтэлсэн амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дур өөрчлөгдөх эмгэг эсхүл жин хасах зорилготой хэтрүүлсэн үйлдлийг нотолсон эсхүл сурталчилсан платформоос гадуурх дохиог анхаарч, түүний нийтэлсэн тусгайлсан контентууд нь бусдад эрсдэл учруулж болзошгүй эсэхийг үнэлдэг.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Өгөгдөл
Сүүлд нийтлэгдсэн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг үзнэ үү.
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулах, хооллох дур өөрчлөгдөх эмгэгийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох