Насанд хүрсэн хүний бэлгийн өдөөн хатгалга ба эрээ цээргүй үг хэллэг

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Насанд хүрсэн хүний бэлгийн мөлжлөгийн тухай бодлогод дурдсан дагуу хүмүүс манай үйлчилгээг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт анхаарал хандуулах, хэлэлцэх зорилгоор ашигладаг. Бид энэ хэлэлцүүлгийн ач холбогдлыг ойлгож байгаа бөгөөд үүнийг зөвшөөрдөг. Бид мөн биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлэгчдийн эрхийн төлөө ухуулга сурталчилгаа хийх, биеэ үнэлэх ажлын зохицуулалтын талаар хэлэлцүүлгийг дэмжинэ. Гэвч бид аливаа контент насанд хүрэгчид хоорондын бэлгийн харьцаа, биеэ үнэлэх үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлсэн, дэмжсэн, зохион байгуулсан эсхүл тухайн контент садар самуун, бэлгийн харьцааны агуулгатай бол бид хязгаарлалт тогтоодог. Бид хүн худалдаалах, албадлага, хүсээгүй бэлгийн харьцаанд оруулахтай холбоотой байж болзошгүй үйлдлийг дэмжихээс зайлсхийж ийм арга хэмжээг авдаг.
Мөн бид бэлгийн өдөөн хатгалгад хүргэж болзошгүй эрээ цээргүй үг хэллэгийг хязгаарладаг. Учир нь дэлхий дээрх манай хэрэглэгчдийн зарим нь ийм төрлийн агуулгад мэдрэмтгий байж болох бөгөөд үүнээс хүмүүсийн найзуудтайгаа болон илүү өргөн хүрээллийн хүмүүстэй харилцахад саад болж болзошгүй юм.
Бид үүнийг зөвшөөрөхгүй:
Дараах байдлаар биеэ үнэлэх буюу мөнгө, үнэт зүйлс авч бэлгийн харьцаанд орох хүнийг эрж сураглах эсхүл өөрийгөө сурталчлах хүнтэй холбоо тогтоох арга замыг болгосон, эрж сурагласан, эсхүл бий болгосон контент:
  • Бэлгийн таашаал эдлүүлэхийг санал болгох, эрж сураглах (жишээ нь биеэ үнэлэх үйлчилгээ, бэлгийн/эротик бариа, бэлгийн сэдэлтэй чат/харилцан яриа, бэлгийн дур хүслийг өдөөсөн/ноёрхсон үйлчилгээ)
  • Биеэ үнэлэхтэй холбоотой этгээд үг хэллэг ашиглан биеэ үнэлэх тухай, үнэ хөлсийг асуусан, эсхүл мөнгө буюу үнэ бүхий зүйл шилжүүлэх дохио өгсөн, байршил, холбоо барих мэдээллийг эрж сураглах юм уу санал болгох
  • Аливаа үнэ эсвэл мөнгө буюу үнэ бүхий зүйл шилжүүлэх дохио бүхий бэлгийн өдөөн хатгалгад оролцох
  • Бэлгийн таашаал эдлэхийг, үнэ эсвэл мөнгө буюу үнэ бүхий зүйл дамжуулах тухай аливаа дохио бүхий хамтрагчийг үзүүлэх, дурдах.
  • Ашиг олох зорилгоор гуравдагч этгээдийн бие үнэлэх ажилд хөлслөх, санал болгох явдлыг Хүний мөлжлөгийн бодлогод хамруулна.
Дараах төрлийн бэлгийн таашаал авах аргуудыг санал болгох, эрж сураглах, үйлчилгээ үзүүлэх замаар бэлгийн өдөөн хатгалга бүхий контент:
  • Бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөх
  • Аман хурьцал
  • Бэлгийн гаж сонирхол
  • Бэлгийн сэдэвтэй харилцан яриа, чат
  • Бэлгийн таашаалд зориулсан эсвэл эротик иллэг бариа
  • Эротик эсвэл стриптиз бүжиг
  • Нүцгэн биеийн зураг дүрслэлийг (нүцгэн бие, бэлгийн сэдэлтэй дүрс бичлэг) хуваалцах
Порнограф материал олж авахаар холбоо тогтоох арга замыг болгосон, эрж сурагласан, эсхүл бий болгосон порнограф вебсайтын хэрэглэгчийн нэр, холбоосыг агуулсан контент.
Эдгээрийг тайлбарлахдаа илт садар самуун үг хэллэг, зураг дүрслэл ашигласан:
  • Бэлгэ эрхтэн,
  • Бэлгийн дур хүсэл хөдөлгөсөн байдал (норох, хөвчрөх гэх мэт)
  • Бэлгийн таашаал авах
  • Дээрх зүйлсэд хошигнох, ёжлох, бэлгийн сэдэлтэй хараах зорилгоор хуваалцсан контент хамаарахгүй
Бид энэхүү бодлогод заасан, буруутгах, боловсрол олгох, олон нийтийн мэдлэг дээшлүүлэх, мэдээлэх зорилготой бусад төрлийн контентыг зөвшөөрнө. Мөн бид бодлогын дагуу бэлгийн үйл явдлыг хэлэлцэхийг хориглохгүй. Харин үүнийг Эрүүл мэнд, эрүүл аж төрөх бодлогын дагуу насанд хүрээгүй хүнд зориулсан насанд тохирсон хэрэглээгээр хангах зорилгоор 18 буюу түүнээс дээш насны хүнд үзүүлэхээр хязгаарлаж болно.
Дараах төрлийн контентод бид агуулгыг үзэх боломжийг 18 буюу түүнээс дээш насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлана:
  • Бэлгийн амьдрал, туршлагыг хэлэлцсэн контент
  • Насанд хүрэгчдийн захиалгат вебсайтын хэрэглэгчийн нэр, холбоос, лого бүхий контент
  • Хошигнох, ёжлох, үүнд зүйрлэл агуулсан садар самуун үг хэллэг
  • Бэлгийн таашаал эдлүүлэхтэй холбоотой бэлгийн харьцааг илтгэх үг хэллэг
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
  • Зарим тохиолдолд бид егөөдсөн утгатай гэж үзвэл Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж болзошгүй контентыг зөвшөөрнө. Хэм хэмжээг зөрчсөн элементүүд нь өөр ямар нэг зүйл эсвэл хэн нэгнийг элэг доог болгох эсвэл шүүмжлэх зорилгоор егөөдөж эсвэл холбож байвал контентыг зөвшөөрнө.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Насанд хүрэгсдийг бэлгийн харьцаанд өдөөн хатгах, эрээ цээргүй үг хэллэгийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох