Хувь хүний нууцлах эрхийн зөрчил

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Манай үйлчилгээ хэрэглэгчдийнхээ хувийн нууц, хувийн мэдээллийг хамгаалахаар зорьдог. Бид таны хувь хүнийг таних мэдээлэл болон бусад мэдээллийг хамгаалахын тулд хичээнгүйлэн ажилладаг бөгөөд хүмүүст өөрийн болоод бусдын зарим төрлийн хувийн эсвэл нууц мэдээллийг нийтлэхийг зөвшөөрдөггүй. Бид мөн хүмүүст нууцлах эрхийг нь зөрчсөн гэж үзсэн зураг, бичлэгийг мэдээлэх боломжийг олгодог.
Хувь хүнийг таних боломжтой мэдээлэл эсвэл санхүү, амьдрах газар, эрүүл мэндийн мэдээлэл, мөн хууль бус эх сурвалжаас авсан хувийн мэдээлэл зэрэг бие махбодод гэмтэл эсвэл санхүүгийн хохирол учруулах боломжтой бусад хувийн мэдээллийг хуваалцсан, санал болгосон эсвэл авахыг гуйсан агуулгыг бид арилгадаг. Мэдээний сурвалжлага, шүүхийн баримт бичиг, хэвлэл мэдээлэл, бусад эх сурвалжаар дамжуулан хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэж болохыг бид хүлээн зөвшөөрдөг. Ийм тохиолдолд бид тухайн мэдээллийг нийтлэхийг зөвшөөрч болно.
Бид төлбөртэй агуулгад нэмэлт хязгаарлалт тогтоодог. Хэдийгээр бид бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулж, хэрэглэгчийн эерэг туршлагыг бий болгох зар сурталчилгааг зөвшөөрдөг хэдий ч хэрэглэгчдийн хувийн бэрхшээлийг ашигласан, тэдний талаар сөрөг эсвэл буруу тайлбар хийсэн эсвэл хувийн нууц мэдээллийн талаарх мэдлэгийг агуулсан зарыг устгадаг. Төлбөртэй агуулгад зориулсан хувийн нууцын дүрмийн талаарх нэмэлт мэдээлэл авах бол Хувь хүний нууцлах эрхийн зөрчил ба хувь хүний шинжийн талаарх зар сурталчилгааны стандартыг үзнэ үү.
Бид үүнийг зөвшөөрөхгүй:
Манай үйлчилгээнд эсвэл гаднын холбоосоор дамжуулан дараах хувийн мэдээллийг хуваалцсан, эсвэл хүссэн контент:
Хувь хүнийг таних боломжтой мэдээлэл (PII)
  • Нийтэлсэн хүн, эсвэл бусад хүний хувь хүнийг таних боломжтой мэдээллийг хуваалцсан контент (хувь хүний хэн болохыг онцгойлон таньдаг мэдээлэл) Үүнд:
    • Нийгмийн халамжийн дугаар (SSN), паспортын дугаар, хувь хүний татвар төлөгчийн дугаар (ITIN) гэх мэт үндэсний таних дугаар.
    • Хууль сахиулах байгууллага, цэргийн байгууллага, аюулгүй байдлын алба сахигчийн засгийн газрын биеийн байцаалт (үнэмлэх).
    • Гэрлэлт, төрсний, нас барсны бүртгэл, нэр солих эсвэл хүйсээ хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт иргэний бүртгэлийн мэдээллийн бүртгэл буюу албан ёсны бичиг баримт.
    • Ногоон карт, ажиллах зөвшөөрөл, виз гэх мэт цагаачлал, ажиллах нөхцөлийн бичиг баримт
  • Бусад хүний хувь хүнийг таних боломжтой мэдээллийг гуйсан контент
Хувь хүний холбоо барих мэдээлэл
  • Алга болсон хүн, амьтан олох, эсвэл алга болсон эд зүйлийн эзэмшигч, эсвэл бизнес, үйлчилгээ үзүүлэгчийн холбоо барих мэдээллийг түгээх зорилгоор (хувийн холбоо барих мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр хуваалцсан гэдгийг тогтоосноос бусад) хувь хүн өөрөө олон нийтэд дэлгэсэн, эсвэл хандивын зорилгоор хуваалцсан, хүсэлт гаргаснаар бусад хүний хувийн холбоо барих мэдээллийг хуваалцсан контент.
Оршин суугаа газрын мэдээлэл
  • Дараах сэдвээс бусад тохиолдолд бусад хүний хувийн оршин суух хаягийг бүтнээр нь хуваалцсан, тухайлбал барилгын нэр, газрын зураг дээр онцолж, хаягийг нь тодорхой болгосон контент (онцолсон зүү нь платформоос гадуур холбоост байсан ч):
    • хандивын үйлсийг сурталчлах, алга болсон, хүн, амьтныг олох, эсвэл алга болсон эд зүйлийн эзэмшигч, эсвэл бизнес, үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барихад туслах зорилгоор
    • оршин суух хаяг нь төрийн өндөр албан тушаалтны албан ёсны оршин суух газар, эсвэл элчин сайдын яам
  • Бусдын хувийн оршин суух хаягийг хэсэгчлэн хуваалцсан контент (оршин суух хаяг нь төрийн өндөр албан тушаалтны албан ёсны оршин суух хаяг, элчин сайдын яам байхаас бусад тохиолдолд)
    • Оршин суугчийг эсэргүүцэх эсэргүүцэл зохион байгуулах, тандах сэдэвтэй хуваалцсан бөгөөд оршин суух хаягийн байршлыг дараахын аль нэгээр тодорхойлсон үед:
      • Гудамж
      • Хот, хороолол (зөвхөн 50000-аас цөөн оршин суугчтай хотын хувьд)
      • Шуудангийн код
      • GPS цэг эсхүл эдгээрийн аль нэгийг илтгэх цэг (үүнд тухайн цэгийг платформоос гадна байршуулсан холбоос мөн хамаарна)
    • Дараах бүх нөхцөлийг хангасан тохиолдолд хувийн орон сууцны гадна төрхийг үзүүлсэн зураг, дүрслэл.
    • Оршин суух газар нь нэг амины орон сууц эсвэл тухайн оршин суугчийн хэсгийн дугаар/байшин зураг/тайлбараар харуулсан.
    • Тухайн орон сууцны байршлыг дараах мэдээллээр таньсан:
      • Гудамж
      • Хот, хороолол (зөвхөн 50000-аас цөөн оршин суугчтай хотын хувьд)
      • Шуудангийн код
      • GPS цэг эсхүл эдгээрийн аль нэгийг илтгэх цэг (үүнд тухайн цэгийг платформоос гадна байршуулсан холбоос мөн хамаарна)
    • Оршин суугчийг харуулсан контент.
    • Тус оршин суугч орон сууцыг нь ил гаргахыг эсэргүүцэх, тухайн оршин суугчийн эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах утга агуулгатай.
    • Оршин суугчдын эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахаас бусад зорилгоор мэдээ мэдээллийн гол агуулгад хамаарах орон сууцны зураг дүрслэлийг ил болгохгүй
  • Бусдын хувийн оршин суух хаягийг асуусан контент (оршин суух хаяг нь төрийн өндөр албан тушаалтны албан ёсны оршин суух хаяг, элчин сайдын яам байхаас бусад тохиолдолд)
  • Хоргодох байрны байршил асуусан, эсвэл дараахын аль нэгийг хуваалцах замаар хоргодох байрны мэдээллийг дэлгэсэн (хоргодох байр нь байгууламжийнхаа талаар мэдээлэл идэвхтэй сурталчлахаас бусад тохиолдолд)
    • Бодит хаяг (Жич: “Зөвхөн шуудангийн хаяг” зөвшөөрнө.)
    • Хоргодох байрны зураг
    • Хоргодох байрыг тодорхойлох боломжтой хот/хороолол
    • Хоргодох байрны оршин суугчдыг тодорхойлох хувийн мэдээллийг задруулсан мэдээлэл
Эрүүл мэндийн мэдээлэл
  • Эмнэлгийн бүртгэл эсхүл албаны баримт бичгээс авсан болох нь илэрхий байх бусдын эрүүл мэндийн, сэтгэлзүйн, биометрийн, генетикийн/удамшлын мэдээллийг (харагдах байдлаар, эсвэл аудио, видеогоо хуваалцсан зэрэг) хүссэн, хуваалцсан контент
Санхүүгийн мэдээлэл
  • Нийтэлсэн хүн, эсвэл бусад хүний хувийн санхүүгийн мэдээлэл буюу хүний дараахыг багтаасан хувийн санхүүгийн талаарх мэдээллийг хуваалцсан, асуусан контент:
    • Олон нийтийн бус санхүүгийн бүртгэл эсвэл хуулга.
    • Хамгаалалтын эсвэл пин кодтой банкны дансны дугаар.
    • Нэвтрэх мэдээлэл, хамгаалалтын код, пин кодтой цахим төлбөрийн хэрэгслийн мэдээлэл
    • Хүчинтэй огноо, хамгаалалтын пин эсвэл кодтой кредит, дебит картын мэдээлэл.
  • Анх байгууллага өөрөө хуваалцсан (анхны сэдвийн хамт хуваалцсан дараа дараагийн тохиолдол багтана), эсвэл нийтэд мэдээлэх шаардлагын дагуу (жишээ нь хөрөнгийн бирж эсвэл зохицуулах агентлагийн шаардлагын дагуу) хуваалцсанаас бусад тохиолдолд бизнес, байгууллагын нийтэд нээлттэй бус санхүүгийн мэдээлэл буюу бизнесийн, эсвэл байгууллагын санхүүгийн талаарх мэдээллийг хуваалцсан, асуусан дараах контент:
    • Олон нийтэд зориулаагүй санхүүгийн бүртгэл эсхүл тайлан
    • Хамгаалалтын эсвэл пин код бүхий банкны дансны дугаар.
    • Нэвтрэх мэдээлэл, хамгаалалтын эсвэл пин код бүхий цахим төлбөрийн хэрэгслийн мэдээлэл.
Халдлагад өртсөн эх сурвалжаас олж авсан мэдээлэл
  • Өртсөн хүн олны танил, эсвэл энгийн хувь хүн эсэхээс үл хамааран нийтэлсэн хүн мэдэгдсэн, эсвэл халдлагад өртсөн эх сурвалжаас ирсэн гэж мэдэгдсэн контент.
Дараах агуулгыг мөн устгаж болно:
  • Зурган дээр дараах хүнийг дүрсэлсэн тохиолдолд хүмүүсийн мэдээлсэн зураг, дүрс бичлэг:
    • 13-аас доош насны хүүхэд бөгөөд агуулгыг хүүхэд эсвэл эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь мэдээлсэн.
    • 13-18 насны хүүхэд бөгөөд агуулгыг хүүхэд мэдээлсэн.
    • Насанд хүрсэн хүн, агуулгыг АНУ-аас бусад орны насанд хүрсэн иргэн мэдээлсэн бол холбогдох хууль тогтоомжоор устгах эрх олгосон байж болно.
    • Контентыг бие даан мэдээлэх боломжгүй, иргэний эрх зүйн чадамжгүй аливаа хүн.
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
  • Хувь хүнийг эмнэлэг, эмчилгээний байгууламжид байгаагаар харуулах, эсвэл хувь хүн, бага насны хүүхдийг эмнэлэг, эмчилгээний байгууллага руу орж, гарч байгаагаар харуулсан контент буюу хувь хүн ба эмнэлгийн байгууламжийн дүрслэлийг дараах хүмүүс мэдээлсэн тохиолдолд:
    • Зурагт байгаа хүн
    • Зурагт байгаа хүний төлөөлөгч
    • Зурагт байгаа хүнийг асрах үүрэгтэй эмнэлэг, эмчилгээний байгууламж
    • Зурагт байгаа хүний ажил олгогч болох эмнэлэг, эмчилгээний байгууламж
  • Сонгуульд холбогдох, нийтэд зориулаагүй мэдээллийг гадаад улсын засгийн газарт нөлөөлөх үйл ажиллагааны нэг хэсэг болгон дамжуулах утга санаа агуулсан эх материал.
    • Бид төрөөс хяналттай хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл алдагдсан талаар тухайн мэдээлэл алдагдсан улсаас мэдээлэх боломжийг арилгана.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Хувь хүний нууцлах эрхийн зөрчлийн талаар мэдээлэл авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох