Ташаа мэдээлэл
Бодлогын дэлгэрэнгүй
ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Өнөөдөр
2025 оны 4-р сарын 8
2025 оны 3-р сарын 14
2025 оны 1-р сарын 8
2024 оны 7-р сарын 19
2024 оны 7-р сарын 10
2024 оны 6-р сарын 11
2024 оны 5-р сарын 21
2024 оны 2-р сарын 7
2023 оны 12-р сарын 6
2023 оны 9-р сарын 30
2023 оны 7-р сарын 15
Бодлогын үндэслэл
Ташаа мэдээлэл нь манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээнд заасан бусад төрлийн үг хэллэгээс ялгаатай, учир нь юуг хориглохыг бүрэн тодорхойлсон жагсаалт гаргах боломжгүй юм. График дүрслэл бүхий хүчирхийлэл эсхүл үзэн ядсан байдлын тухайд, тухайлбал манай бодлогод хориглох контентыг заасан байдаг бөгөөд тэдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй хүн ч уг бодлогыг дагаж мөрдөж болно. Харин ташаа мэдээллийн тухайд бид тэдгээрийн тусгах боломжгүй. Дэлхий ертөнц тогтмол өөрчлөгдөхийн хэрээр үнэн байсан зүйлс хормын төдийд үнэн биш болж магад. Хүмүүс оршин буй ертөнцийнхөө талаар янз бүрийн түвшний мэдээлэлтэй байдаг бөгөөд худал зүйлсийг ч үнэн гэж итгэх нь бий. “Ташаа мэдээллийг” шууд хориглосон бодлогоор манай үйлчилгээг ашиглаж буй хүмүүст хэрэгтэй мэдэгдлээр хангах боломжгүй бөгөөд бид мэдээлэлд бүрэн төгс хандах аргагүй тул үүнийг дагаж мөрдүүлэх боломжгүй юм.
Харин үүний оронд манай бодлогод ташаа мэдээллийн ангиллуудыг тодорхойлсон бөгөөд бид тэдгээр төрлийн мэдээлэл байгааг мэдсэнийхээ дараа тэдгээрийг хэрхэх тухай тодорхой удирдамжаар хангахыг хичээсэн. Ангилал бүрд үзэл бодлоо илэрхийлэхийн үнэ цэн, аюулгүй байдал, нэр хүнд, үнэн бодит байдал, нууцлах эрхийг тэнцвэртэй хангах гэсэн хичээл зүтгэлийг манай арга барилд тусгасан байдаг.
Бид бие махбодод шууд хохирол учруулах эрсдэлийг бий болгох магадлалтай ташаа мэдээллийг устгадаг. Түүнчлэн бид улс төрлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд нөлөөлөх магадлалтай контентыг устгана. Эдгээр ангиллын хуурамч мэдээлэл юунаас бүрдэж байгаа тодорхойлохын тулд бид зохих мэдлэг, мэргэжлийн туршлага бүхий хараат бус экспертүүдтэй хамтран ажиллаж, тухайн контентын үнэн мөнийг болон тэдгээр нь шууд хохирол учруулах эрсдэлийг бий болгох магадлалтай эсэхийг дүгнэн цэгнэдэг. Үүнд, тухайлбал, иргэний мөргөлдөөний талаарх цуу яриа үнэн эсэхийг тодорхойлохын тулд тухайн улсын газар нутагт оршин байгаа хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажилласан.
Бусад бүх ташаа мэдээллийн тухайд, бид тэдгээрийн тархалтыг бууруулахад эсхүл үр ашигтайгаар ярилцахад дэмжлэг үзүүлэх орчныг бий болгоход анхаардаг. Хүмүүс ташаа мэдээллийг хор хөнөөл учруулах санаагүй, тухайлбал санаагаа хэтрүүлэх (“Энэ баг спортын түүхэнд хамгийн муу рекордыг үзүүллээ!”) эсхүл хошигнох, егөөдөх хэлбэрээр (“Манай нөхөр Оны шилдэг нөхөр боллоо.”) ашигладаг. Тэд мөн өөрсдөдөө тулгарсан явдлыг тодорхойгүй түүх хэлбэрээр хуваалцдаг. Хүмүүс заримдаа гүн бат итгэсэн хувийн үзэл бодлоо хуваалцсаныг бусад хүмүүс худал гэж үзэх, эсхүл үнэн гэж итгэсэн мэдээллээ хуваалцахад бусад хүмүүс түүнийг нь бүрэн бус төөрөгдүүлсэн гэж үзэх тохиолдол гардаг.
Бид ийм үг хэллэг ямар түгээмэл байдгийг ойлгодог тул төөрөгдүүлсэн эсвэл будилуулсан байж болзошгүй контент гарсан үед хэрэглэгчдэд туслах мэдээлэл хүргэхэд анхаарч байна. Үүний тулд бид Америкийн Нэгдсэн Улсаас бусад оронд олон оронд баримт шалгах гуравдагч талын байгууллагатай хамтран ажиллаж, манай платформд (Америкийн Нэгдсэн Улс дахь манай арга барилын талаар энд болон эндээсүзнэ үү) хурдацтай тархсан контентын үнэн зөв эсэхийг хянаж, үнэлдэг. Америкийн Нэгдсэн Улсаас эхлэн “Олон нийтийн тайлбар” хөтөлбөр нь хүмүүст Facebook, Instagram, Threads дэх төөрөгдүүлсэн байж болзошгүй эсхүл эргэлзээтэй (энд үзнэ үү) нийтлэлүүдэд өөр хам сэдэв нэмж оруулах боломжийг олгосон. Мөн бид хэвлэл мэдээллийн болон цахим хэрэглээний анхан шатны мэдлэгийг сайжруулахад зориулсан мэдээллийн эх сурвалжуудаар хангах тул хүмүүс юуг унших, итгэх, хуваалцахаа шийдэж чаддаг болно. Бид хүмүүсээс дижитал хэлбэрээр бүтээсэн, эсвэл өөрчилсөн бодит мэт харагдах видео, бодит мэт сонсогдох аудио бүхий органик агуулга нийтлэх бүрдээ манай AI задруулах хэрэгслийг ашиглан энэ талаар зарлахыг шаарддаг бөгөөд үүнийг дагаагүй тохиолдолд торгууль ногдуулж болзошгүй. Бид дижитал аргаар үүсгэсэн эсвэл өөрчилсөн бөгөөд олон нийтийн чухал асуудлаар хүмүүсийг төөрөгдүүлэх өндөр эрсдэлтэй контентод шошго тавьж болзошгүй.
Эцэст нь, бид ташаа мэдээлэл байнга тархаж буй бусад газарт контент болон хийх үйлдлүүдийг хориглоно. Жишээлбэл манай олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээнд хуурамч бүртгэл, залилагч, зохион байгуулалттай зохисгүй үйлдэл зэргийг хориглоно.
Онлайн болон сүлжээнээс гадуурх орчин өөрчлөгдөн хөгжих тусам бид бодлогоо үргэлжлүүлэн сайжруулах болно. Доор жагсаасан, ташаа мэдээллийг дахин давтан хуваалцаж байгаа хэрэглэгчийн бүртгэлүүдэд, контентыг энэ бодлогод нийцүүлэхийг шаардахын зэрэгцээ тараалтыг бууруулж, сурталчилгаа явуулах боломжийг хязгаарлах, эсхүл тэдгээрийг манай платформоос устгах болно. Meta контентыг устгахад юу болох тухай нэмэлт мэдээллийг эндээс үзнэ үү.
Удирдамж
Бид ташаа мэдээллийг устгана:
Бид дараах төрлийн ташаа мэдээллийг устгана:
I. бие махбодод гэмтэл учруулах эсвэл хүчирхийлэх
Бид түнш мэргэжилтнүүдийн зүгээс хүчирхийлэл эсхүл хүмүүсийн бие махбодод шууд хохирол учруулах эрсдэл бий болгох магадлалтай ташаа мэдээлэл эсхүл шалгах боломжгүй гэж тодорхойлсон цуу яриаг устгана. Бид итгэмжлэгдсэн гуравдагч этгээдээс худал гэж нотолсон контентыг ташаа мэдээлэл гэж тодорхойлно. Бид түнш мэргэжилтнүүдийн баталснаар мөрдөхөд маш хэцүү эсвэл боломжгүй, итгэмжлэгдсэн эх сурвалж байхгүй, илчлэх тодорхой шинж хангалтгүй, эсвэл хэт үл итгэсэн юм уу итгэмээргүй мэдэгдлүүдийг шалгах боломжгүй цуу яриа гэж тодорхойлдог.
Бид ташаа мэдээлэл нь зарим утгаар гэм хоргүй мэт харагдаж байгаа ч сүлжээнээс гадуур гэм хор учруулах эрсдэл дагуулсан, үүнд үхлийн өндөр эрсдэл дагуулсан хүчирхийлэл, ноцтой бэртэл гэмтэл болон бие махбодод гэмтэл учруулах аюултай гэдгийг мэднэ. Бид олон улсын төрийн бус байгууллагууд (ТББ), ашгийн төлөөх бус байгууллагууд, хүмүүнлэгийн байгууллагууд, орон нутгийн арга хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын байгууллагуудын сүлжээтэй хамтран ажиллаж байна.
Бид нийгмийн хүчирхийллийн өндөр эрсдэлтэй улс орнуудад биет хохирол учруулахаар заналхийлж буй эрсдэл бий болгож болзошгүй ташаа мэдээллүүдийг мэдэж авах зорилгоор орон нутгийн түншүүдтэй идэвхтэй хамтран ажилладаг. Ийнхүү бид манай платформ дээрх тэдгээр мэдээллийг агуулсан контентыг илрүүлж устгах ажлыг хийж гүйцэтгэдэг. Жишээ нь, бид орон нутгийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөнөөр хуурамч хүчирхийлэл, хохирогч, хүчирхийлэл үйлдэгч, зэвсэг, цэргийн техник хэрэгслийг харуулж буй сэдэвт холбогдолгүй медиаг устгана.
II. Эрүүл мэндэд хохирол учруулах ташаа мэдээлэл
Эрүүл мэндийн тэргүүлэгч байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд хохирол учруулах магадлалтай эрүүл мэндийн ташаа мэдээллүүдийг илрүүлдэг. Бидний устгаж буй тэдгээр эрүүл мэндийн ташаа мэдээллүүдэд эдгээрийг хамруулна:
- Вакцины талаарх ташаа мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн эрх бүхий байгууллагаас тухайн мэдээллийг худал бөгөөд вакцин хийлгэхээс татгалзахад хүргэх магадлалтай гэж дүгнэсэн вакцины тухай ташаа мэдээллийг устгадаг. Тэдгээрт:
- Вакцинаас шалтгаалан аутизм үүсдэг (Жишээ нь: “Өнөө цагт аутизмтай хүүхэд олон байгаагийн учир нь их хэмжээгээр вакцинд хамруулснаас болсон.”)
- Вакцин нь нярайн гэнэтийн үхэлд хүргэдэг (Жишээ нь: “Нярайн гэнэтийн үхэл вакцинаас болдгийг чи мэдээгүй юм уу?”
- Вакцин нь тухайн өвчнөөс хамгаалах бус үүсгэдэг, эсхүл вакцин хийлгэж байгаа хүнд тухайн өвчнөөр өвдөх магадлалыг ихэсгэнэ (Жишээ нь: “Вакцин хийлгэснээр уг өвчинд илүү өртөмтгий болгоно, учир нь дотор нь өвчин үүсгэгч байдаг. Болгоомжтой бай!)
- Вакцин эсвэл түүний найрлага нь үхлийн аюултай, хордуулдаг, хорт бодистой, хөнөөлтэй, осолтой (Жишээ нь: “Мэдээж, та биедээ хор шахуулахаас айхгүй бол вакцин хийлгэж болно.”)
- Байгалийн дархлаа нь вакцинаар олж авсан дархлаанаас илүү найдвартай (Жишээ нь: “Вакцин хийлгэснээр өвчнөөр нь өвдсөн нь дээр.”)
- Анагаах ухаанаар хийлгэх хугацааг заасан ч олон вакциныг ойр ойрхон хийлгэх нь аюултай (Жишээ нь: “Хэзээ ч нэг дор олон вакцин бүү хийлгэ, аюултай, танай эмч юу гэх нь надад хамаагүй!”)
- Вакцин тухайн өвчнөөс хамгаалах зорилготой боловч үр дүнтэй сэргийлдэггүй. Харин зарим хүмүүсийг COVID-19, томуу, хумхаагийн вирусээс сэргийлж чаддаггүй учир вакцинуудын тухай мэдэгдлүүдийг бид устгадаггүй. (Жишээ нь: Устгана - “полиомиелитын вакцин таныг уг өвчин тусахаас огт сэргийлдэггүй”; Устгана - “Вакцин таныг өвчин тусахаас огт сэргийлдэггүй”; Зөвшөөрнө - “Вакцин таныг COVID-19 тусахаас сэргийлэхгүй тул та бусдын дэргэд байхдаа амны хаалт зүүж, зай барих хэрэгтэй.”)
- Улаан бурхан тусах нь үхэлд хүргэхгүй (нэмэлт мэдээлэл, утга санаа шаардлагатай) (Жишээ нь: “Улаан бурхан туслаа гэж бүү санаа зов, үхлийн аюултай биш.”)
- С витамин нь вакцинтай өвчнөөс сэргийлэхдээ вакцины адил үйлчилгээтэй.
- Нийгмийн эрүүл мэндэд учирсан онц аюулт үзэгдлийн үе дэх эрүүл мэндийн тухай ташаа мэдээлэл. Бид нийгмийн эрүүл мэндийн эрх бүхий байгууллагаас тухайн мэдээллийг худал бөгөөд бие махбодод шууд хохирол учруулах эрсдэлийг бий болгох, үүнд хувь хүн аюулт өвчин тусах эсхүл тараах эрсдэл дагуулах эсвэл вакцин хийлгэхээс татгалзахад хүргэх магадлалтай гэж дүгнэсэн бол нийгмийн эрүүл мэндэд учирсан онц аюулт үзэгдлийн үеэр тархах ташаа мэдээллийг устгадаг. Бид нийгмийн эрүүл мэндэд учирсан онц аюулт үзэгдлийг таньж илрүүлэхдээ олон улсын болон орон нутгийн эрүүл мэндийн эрх бүхий байгууллагуудтай түншлэн ажилладаг.
- Эрүүл мэндийн асуудалд зориулсан шидэт гэгдэх аюултай эмчилгээ санал болгох, зөвлөх. Эдгээрт хүнд гэмтэл эсхүл үхэлд хүргэх эрсдэл дагуулсан эдгээх аргууд, эрүүл мэндийн хууль бус эмчилгээнүүд (жишээ нь: цайруулагч, халдваргүйтгэх бодис, хар тосон түрхлэг, идэмхий давс) орно.
III. Сонгогч эсхүл санал хураалтад хөндлөнгөөс саад учруулах
Сонгууль, санал хураалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн төлөө бид хүмүүсийн тухайн үйл явдалд оролцох боломжид хөндлөнгөөс саад учруулах эрсдэл дагуулсан ташаа мэдээллийг устгадаг. Үүнд эдгээрийг хамруулна:
- Санал хураах, сонгогчдыг бүртгэх, санал хураалтын огноо, байршил, арга хэлбэрийн талаарх ташаа мэдээлэл.
- Хэн санал өгч болох, санал өгөх шалгуур, саналыг тоолох эсэх, санал өгөхийн тулд ямар мэдээлэл болон/эсвэл материалыг бүрдүүлэх ёстой талаарх ташаа мэдээлэл.
- Нэр дэвшигч өрсөлдөж байгаа эсэх талаарх ташаа мэдээлэл.
- Хэн санал хураалтад оролцох болох, оролцохын тулд ямар мэдээлэл эсвэл материал үзүүлэх талаарх ташаа мэдээлэл.
- Санал хураалтад засгийн газрын оролцооны талаарх ташаа мэдээлэл, үүнд хувь хүний өгсөн саналыг (санал хураалтад хамааралгүй) засгийн газрын өөр агентлагт дамжуулах тухай.
- АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хэв журам сахиулах (ICE) албаны байранд санал хураах тухай худал мэдээлсэн контент.
- Санал хураалтад оролцвол COVID-19 (эсвэл өөр бусад халдварт өвчин) халдвар авах тухай илт худал мэдээлэл.
- АНУ-ын санал хураах байранд тухайн үеийн нөхцөл байдлын улмаас санал өгөх боломжгүй байгаа болохыг сонгуулийн албанаас мэдээлсэн тухай худал мэдээлэл.
Бид манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний бусад хэсэгт дурдсан хүчирхийллийг халхалсан уриалга, хууль бус оролцоог дэмжих, сонгуульд зохион байгуулалттайгаар саад учруулахаар санаархсан уриалгад чиглэсэн нэмэлт бодлогыг баримталдаг.
Бид дараах контентуудад мэдээлэх шошго нэмнэ:
Гуйвуулсан медиа
Медиа мэдээллийг төрөл бүрийн аргаар өөрчилж болдог. Олон тохиолдолд тэдгээр өөрчлөлт нь гэм хор агуулаагүй, тухайлбал уран сайхны зориулалтаар тайрах, богиносгох, эсвэл дуу хөгжим нэмсэн байдаг. Бусад тохиолдолд, удирдан чиглүүлж байгаа нь илт харагдахгүй, төөрөгдүүлж болзошгүй байдаг.
- Дижитал аргаар бүтээсэн эсвэл өөрчилсөн, төөрөгдүүлж болзошгүй контент Бид Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг өөр бусад байдлаар зөрчөөгүй контентыг дижитал аргаар бүтээсэн эсвэл өөрчилсөн нь бодит мэт зураг, дүрслэл эсхүл дуутай, олон нийтийн чухал асуудлаар хүмүүсийг төөрөгдүүлэх өндөр эрсдэлтэй бол бид уг контентын өнгөн талд мэдээлэх шошго тавих буюу тухайн контентыг сурталчилгаа болгон байршуулсан бол устгана.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Ташаа мэдээллийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох