Дурсгалыг мөнхжүүлэх

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Хүн нас барсны дараа түүний найз нар, гэр бүлийнхэн нь биднээс хэрэглэгчийн бүртгэлийн дурсгалыг нь мөнхжүүлэхийг хүсэж болно. Дурсгал мөнхжүүлсний дараа “Дурсаж байна” гэсэн үг тухайн хүний профайлын нэрийн дээд талд гарч ирэх ба ингэснээр тухайн бүртгэл дурсгалын сайт болно. Бүртгэлийн дурсгалыг мөнхжүүлснээр хайртай хүнээ дурсан санах орон зай үүсгэж, нэвтрэх оролдлого, залилан мэхлэх үйлдлээс хамгаална. Хүний амьд ахуйдаа хийсэн сонголтыг хүндэтгэх үүднээс бид тухай хүнийг нас барсны дараа бүртгэлд нь өөрчлөлт оруулалгүйгээр хадгалахыг зорьдог.
Facebook дээр бид хүнийг нас барсных нь дараа хэрэглэгчийн бүртгэлийг нь хариуцах хууль ёсны төлөөлөгчийг тодорхойлох боломжийг хүмүүст олгосон. Дотнын хүнээ алдсан хүмүүст дэмжлэг үзүүлэх үүднээс бид зарим тохиолдолд хууль ёсны төлөөлөгч эсвэл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу контентыг устгаж, өөрчилж болно.
Дараах хүмүүс нас барсан хэрэглэгчийн Facebook, Instagram бүртгэлийн дурсгал мөнхжүүлэх хүсэлтийг гаргаж болно:
  • Facebook найз
  • Instagram дагагч нар
  • Зөв бичиг баримт бүхий гэр бүлийн гишүүн
Хүн амины хэрэг ба амиа хорлосон хохирогчийн хувьд нас барсан хүний гэр бүлийн гишүүний гаргасан хүсэлтээр Facebook, Instagram дахь нас барсан хүний ​​профайл зураг, хавтасны зураг эсвэл он цагийн хэлхээс дэх сүүлийн үеийн нийтлэлүүдийн дунд дараах контент гарч ирвэл бид үүнийг хасна. Мөн Facebook-ийн хууль ёсны төлөөлөгч хүсэлт гаргасан үед энэ агуулгыг Facebook-с устгаж болно:
  • Нас барсан хүний үхэлтэй холбоотой контент.
  • Нас барсан хүний үхэл, өвчин, гэм хорыг дөвийлгөн сайшаасан, дэмжсэн
  • Нас барсан хүнийг үхэлд хүргэхдээ ашигласан эд зүйлсийн зураг, дүрслэл.
  • Нас барсан хүний амийг хохироосон хэрэгтэн эсвэл сэжигтэй этгээдийн зураг, дүрслэл.
  • Нас барсан хүний амийг хөнөөсөн гэж ял шийтгүүлсэн, эсвэл сэжигтэй этгээдийн гэр бүлийн байдал, найзын төлөв
Дараах Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бид нас барсан хүний хууль ёсны төлөөлөгч, эсвэл албан ёсны төлөөлөгч зөвхөн Facebook дээр дараах өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд нэмэлт мэдээлэл ба/эсвэл хам сэдвийг шаардана:
  • Бид дурсгалыг нь мөнхжүүлсэн профайлаас зөрчилтэй сэтгэгдлүүдийг хасна. Үүний тулд бид тэдгээрийг байлгах нь зохисгүй гэж үзсэн бол хувь хүнээс өөрөө мэдээлэхийг шаардана.
  • Нас барсан хүний профайлд зөрчилтэй контент байгаа тохиолдолд хувийн нууцлалын тохиргоог нийтэд нээлттэйгээс зөвхөн найз болгон өөрчлөх
  • Манай жинхэнэ нэрийн бодлогын дагуу профайлын нэр Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд нэрийг өөрчлөх
  • Нас барсан хүнийг өөд болсны дараа найз, дагагчдыг нь хассан тохиолдолд нэмэх
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Дурсгал мөнхжүүлэх талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох