Зүй бус үйлдэл

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Зүй бус үйлдэл гэж Meta-г болон манай олон нийтийг хууран мэхлэх эсхүл Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээнээс зайлсхийх зорилго бүхий нэг болон нэжгээд хувь хүний хяналтад буй хуурамч зүйлсийн сүлжээгээр үйлдэж буй олон янзын хэлбэрээр хууран мэхлэх үйлдлийг хэлнэ.
Санаатай заналхийлэгч этгээд хуурамч таних мэдээлэл ашиглан зүй бус үйлдлийг сайтар боловсруулсан хэлбэрээр үйлдэж байгаа бол бид тэдний үйлдлийг зохион байгуулалттай зүй бус үйлдэл (CIB) гэж үздэг.
Эдгээр дүрэм хэрэгжүүлэх арга хэмжээ, хэм хэмжээг контент эсхүл үзэл суртлаас үл хамааран баримталдаг бөгөөд хүмүүсийн итгэж болох орон зай, харилцаж болон олон нийтийн бүлгийг бий болгоход зориулагдсан.
Бид эдгээр сүлжээг мэдсэн даруйд энэхүү үйл ажиллагаанд шууд оролцсон хуурамч бүртгэл, хуудас, бүлэг, Meta дахь эд зүйлсийг устгана. Тэдгээр хүмүүс зөрчилтэй үйлдэлд оролцоогүй жинхэнэ этгээдүүдийг төлөөлсөн хуудас, бүлэг, олон нийтийн бүлгийг үүсгэх, удирдах, хамтран үйл ажиллагаа явуулах, хянах зэрэг үйлдэл хийсэн бол бид зөрчил гаргасан хувь хүнийг хасах алхмыг хийх боловч үүнд оролцоогүй хүмүүсийг манай үйлчилгээнд хэвээр үлдээнэ.
Бид зохион байгуулалттай зохисгүй үйлдлийн сүлжээний талаарх олж мэдсэн зүйлсийг энд буй Санаатай заналхийллийн тайланд аль боломжит хэмжээгээр тусгах болно. Энэхүү тайлан нь Зүй бус үйлдлийн бодлогын хэрэгжилтийг бүхэлд нь хамрах зорилгогүй боловч энэхүү орчинд бидэнд тулгарч буй заналхийллийн мөн чанарыг олон нийтэд ойлгуулахад туслах зорилготой.
Бид үүнийг зөвшөөрөхгүй:
Дараах зорилгоор хуурамч Meta хөрөнгө (бүртгэл, хуудас, бүлэг гэх мэт) бүтээх, ашиглах, ашигласан гэж зарлах:
  • Таних мэдээлэл, үзэгчид эсхүл төлөөлж буй этгээдийн гарал үүслийн талаар Meta-гийн хэрэглэгчдийг хууран мэхлэх
  • Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний дүрмийг баримтлахаас зайлсхийх.
  • Meta-гийн мэдээлэх системийг бусдыг дарамтлах, айлгах, дуугүй болгох зорилгоор буруугаар ашиглах.
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
Бид үүнийг зөвшөөрөхгүй:
  • Аливаа этгээд нь үйл ажиллагаандаа голчлон хуурамч бүртгэлийг ашигласан, операторууд нь илрэхээс зориуд зайлсхийх эсхүл жинхэнэ мэт харагдах арга ашигласан Зохион байгуулалттай зүй бус үйлдэлд оролцох буюу оролцохыг завдах; түүнчлэн
  • Аливаа этгээд нь Гадаад улсын хөндлөнгийн оролцоо буюу сүлжээний операторууд нь үйл ажиллагаа явуулж буй улс оронд байрлаагүй зохион байгуулалттай зүй бус үйлдэлд оролцох буюу оролцохыг шаардах:
  • НҮБ-ын тунхаг бичгийн 2(4)-р зүйлийг зөрчиж өөр улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдан довтлохоор хүч хэрэглэсэн эсвэл явуулсан хүчирхийллийг үгүйсгэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслийг албан ёсны алба, агентлаг, элчин сайдын яамдаа ашиглахын тулд тогтмол хориг тавьсан засгийн газрууд.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Зүй бус үйлдлийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох