Хүний мөлжлөг

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид гэм хорыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хүн худалдаалах зэрэг хүнийг ​​мөлжих үйл ажиллагааг дэмжсэн эсвэл зохион байгуулсан контентыг арилгадаг. Бид хүн худалдаалах гэдгийг, ашиг олох зорилгоор бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан явуулж буй бизнес гэж авч үздэг. Энэ бол ашиг олох зорилгоор хүнийг хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд оруулах, хөдөлмөрлүүлэх, бусад төрлийн үйл ажиллагаанд оруулж буй хүний мөлжлөг юм. Үүнийг үйлдэхдээ хүнийг хууран мэхлэх, хүч хэрэглэх, албадах, гутаан доромжлох аргад тулгуурлах ба эрх чөлөөг нь хасаж, өөр этгээдүүд үүнээс эдийн засгийн, эсвэл материаллаг ашиг хонжоо олж байдаг.
Хүн худалдаалах нь олон хэлбэрээр үйлдэгддэг, дэлхийд тархсан гэмт хэрэг юм. Энэ хэрэгт нас, нийгэм, эдийн засгийн гарал үүсэл, үндэс угсаа, хүйс, байршлаас үл хамааран хэн ч өртөж болзошгүй. Үүнийг олон хэлбэрээр үйлддэг бөгөөд хүн худалдаалах хэргийн тухайн үеийн нөхцөл байдал хөгжлийн янз бүрийн үе шатнаас бүрдэж болно. Ийм төрлийн хүчирхийлэл нь албадлагын шинжтэй тул хохирогч зөвшөөрөл өгөх боломжгүй байдаг.
Хүн худалдаалах ба хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг хамтруулахгүйн тулд бид анхааралтай байх шаардлагатай ч тэдгээр нь хоорондоо хамааралтай байж нэг дор үйлдэгдэж болзошгүй. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг бол улсын хилийг давж, улс оронд хууль бусаар нэвтрэхийг зохион байгуулах, дэмжих үйл ажиллагаа гэж үздэг. Энэ гэмт хэрэгт голдуу аж амьдралаа сайжруулахын төлөө эх орноо орхин явж буй эмзэг бүлгийн хүмүүс албадлага, хүч хэрэглэх шаардлагагүйгээр өртөж, мөлжлөгт өртөж болзошгүй байна. Хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд тулгуурласан, улс орны эрх ашгийн эсрэг гэмт хэрэг, харин хүн худалдаалах бол хүний бие, хөдөлмөрийг мөлжихөд тулгуурласан хүний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг юм.
Бид хүний наймаатай холбоотой асуудлын талаар буруутгах, олон нийтийн мэдлэг дээшлүүлэх, мэдээлэх контентоос гадна хувь хүний аюулгүй байдал, хил гарах, орогнол хүсэх, улсаас хэрхэн явах талаар мэдээлэл хүссэн, хуваалцсан контентыг зөвшөөрнө.
Дараахыг бүү нийтэл:
Дараах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт хүмүүсийг элсүүлэх, хөнгөвчлөх, хүнийг мөлжиж буй контент, үйл ажиллагаа, харилцаа:
  • Биеийг нь үнэлүүлэх (хүүхэдтэй бэлгийн харьцаанд оруулж ашиг олох, эсвэл насанд хүрсэн хүнийг хүч хэрэглэн, хууран мэхэлж, эсхүл албадан бэлгийн харьцаанд оруулан ашиг олох)
  • Хүүхдийг худалдах эсвэл хууль бусаар үрчлэх
  • Өнчин хүүхдийг худалдах болон өнчин хүүхэдтэй холбоотой сайн дурын ажил хийх зорилготой жуулчлал
  • Хүчээр гэрлүүлэх (үүнд хүүхэдтэй гэрлэх мөн хамаарна)
  • Хөдөлмөрийн мөлжлөг (үүнд өр зээлийн улмаас ажил хийлгэх зэрэг орно)
  • Гэрийн ажилд боолчлох
  • Эрхтэн салгаж авах, хандивлах эсхүл ашиглах боломжгүй эрхтнийг хандивлахаас бусад нөхөн төлждөггүй эрхтнийг худалдах
  • Хүчээр гэмт хэрэг үйлдүүлэх (жишээлбэл: хүчээр гуйлга гуйлгах, мансууруулах бодис хүчээр худалдуулах)
  • Хүүхдийг цэрэгт татах
Гуравдагч этгээдийг ашиг олох зорилготой бэлгийн харьцаанд татан оруулах, дэмжлэг үзүүлэх, үүнээс ашиг хонжоо олох (санхүүгийн болон бусад хэлбэрээр)
Хүнийг хууль бусаар хил давуулах эсхүл ийнхүү үйлдэхийг санал болгож буй контент.
Хүн худалдаалах үйлчилгээг хайсан контент
Бид энэхүү бодлогод заасан, буруутгах, боловсрол олгох, олон нийтийн мэдлэг дээшлүүлэх, мэдээлэх зорилготой бусад төрлийн контентыг зөвшөөрнө.
Манай Хүний мөлжлөгийн талаарх бодлогод заасны дагуу манай хянагч нар болон автоматжуулсан систем зан үйлийн тодорхой дохионуудыг ашиглан зөрчил үүсгэгч бүртгэлүүдийг илрүүлж арга хэмжээ авдаг.
  • Бид бүртгэл бусад зөрчилтэй бүртгэлтэй харилцсан бол, зөрчилтэй контент хайсан эсвэл харилцсан бол эсвэл манай бодлогыг зөрчсөний улмаас хассан нийгэмлэгт (ж нь: Бүлэг) гишүүнчлэлтэй бол устгаж магадгүй.
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
Бид хууль сахиулах байгууллага, төрийн бус байгууллага, итгэмжлэгдсэн түншээс тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн мөлжлөгийн өндөр эрсдэлтэй газруудад ажлын байр санал болгосон контентыг устгаж болзошгүй.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Хүний мөлжлөгийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох