Луйвар, залилан, мэхлэх үйлдэл

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид хэрэглэгчид, бизнесүүдийг мөнгө, өмч хөрөнгө, хувийн мэдээллээ залилуулахаас хамгаалахыг хичээдэг. Бид үүний тулд зориудаар төөрөгдүүлсэн мэдээлэл, хулгайлсан мэдээлэл, хэтрүүлсэн нэхэмжлэл зэрэг мэхлэх үйлдлийг хэрэглэгч, бизнесийг луйвардах, залилах, эсвэл хандалт авах зорилгоор зориудаар ашигладаг контентыг устгаж, ийм зан үйлтэй тэмцдэг. Үүнд манай үйлчилгээг ашиглан дээрх үйлдлийг зохион байгуулах эсвэл сурталчлахыг санаархсан контент багтана. Бид хүмүүст энэ төрлийн мэдлэг мэдээлэл өгөх, бусдад боловсрол олгохыг зөвшөөрөхийн зэрэгцээ ийм төрлийн үйл ажиллагааг буруутгадаг билээ.
Бид үүнийг зөвшөөрөхгүй:
Хэрэглэгчдийг болон бизнесүүдийг дараах байдлаар залилах, луйвардахыг завдсан контент:
Зээл олгох тухай залилан, луйвар
Дараах агуулгатай контент:
  • Зээл авахын тулд урьдчилан төлбөр төлөхийг шаарддаг зээлийг хэрэглэгчдэд санал болгох.
  • Зөвшөөрөгдөх нь баталгаатай эсхүл баталгаажих нь дамжиггүй болохыг утга агуулгаараа (тухайлбал санхүүгийн мэдээллийг асуухгүйгээр зээл олгоно гэж нотолсон) илт мэдэгдсэн эсхүл ойлгогдохоор илэрхийлсэн зээл санал болгох.
  • Жич: Бид мөн аливаа этгээд хууль ёсны, хууран мэхлээгүй контент нийтэлж байгаа эсэхийг тодорхойлох дохиог, тухайлбал тухайн этгээд нь баталгаажсан эсхүл банк, санхүүгийн байгууллага мөн эсэхийг шалгадаг.
Бооцоот тэмцээн, мөрийтэй тоглоомын залилан, луйвар
Дараах агуулгатай контент:
  • Хожих баталгаатай жинхэнэ мөнгөний мөрий (“Жинхэнэ мөнгө” гэж бодит ертөнц дээр бараа, үйлчилгээ худалдан авахад ашиглаж болох мөнгөн тэмдэгт, үүнд АНУ-ын доллар зэрэг үндэсний мөнгөн тэмдэгт ба биткойн зэрэг цахим мөнгө):
    • санал болгох.
    • тоглоом, тэмцээнд хүссэн үр дүн бий болгоно хэмээх санаа агуулсан эсхүл амласан.
    • тэмцээнийг залруулах эсхүл тусламж эрэх, тэмцээн, тоглоомыг хэрхэн залруулах талаар зөвлөмжийг хүмүүсээс асууж, шалгаасан.
Жинхэнэ мөнгө хожих боломжгүй мөрийг дүрсэлсэн олон нийтийн сүлжээний казино тоглоомуудыг манай Хориотой бараа, үйлчилгээний талаарх олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээнд хамруулна.
Хөрөнгө оруулалт эсвэл санхүүгийн луйвар, залилан
  • Хөрөнгө оруулалтын боломж. Дараах агуулгатай контент:
    • Баталгаатай хөрөнгө оруулалтын өгөөж эсхүл эрсдэлгүй хөрөнгө оруулалтын боломжийг санал болгосон.
    • Схемд бусдыг татан оролцуулснаар хөрөнгө оруулалтын өгөөж эсхүл нөхөн олговрыг хэсэгчлэн болон бүрэн авах тогтолцоо бүхий хөрөнгө оруулалтын боломжийг санал болгосон.
    • “Хурдан баяжих” нөхцөлтэй, багахан хөрөнгө оруулалтаар их хэмжээний ашиг олохоор амласан хөрөнгө оруулалтын боломжийг санал болгосон.
  • Мөнгө/бэлэн мөнгө эргүүлэх Дараах агуулгатай контент:
    • “мөнгө эргүүлэх” буюу түүнтэй төстэй нэр томьёог илт дурдаж ухуулах буюу арга мэх ашиглан тодорхой хэмжээний мөнгийг их хэмжээнд хүртэл өсгөхөөр санал болгосон.
Мөнгө зөөвөрлөх болон угаах залилан, луйвар
  • Мөнгө зөөвөрлөх. Дараах агуулгатай контент:
    • Мөнгө зөөвөрлөхийг санал болгох, хүсэх (золиосны этгээдэд банкны дансаа бусдад ашиглуулах, бусдын өмнөөс мөнгө шилжүүлэхийг зөвшөөрснөөр мөнгө авах эсхүл хувь, ашиг хүртэхийг санал болгох замаар түүнийг өөрөө мэдэхгүйгээр мөнгө угаалтад оролцуулах)
    • Золиосны этгээдийн банкны дансыг ашиглан мөнгө хүлээн авч, гуравдагч этгээдэд мөнгө дамжуулах хөдөлмөр санал болгох замаар мөнгө зөөвөрлөхийг санал болгох, хүсэх
  • Мөнгө угаах. Дараах агуулгатай контент:
    • Хууль бусаар олж авсан мөнгийг хууль ёсоор олж авсан мэт болгохыг завдсан, үүний тулд мөнгөний эх үүсвэрийг санхүүгийн дараалсан олон нийлмэл гүйлгээгээр, дараах байдлаар халхавчлах замаар мөнгө угаахад оролцохыг хүсэх, шалгаах, санал болгох:
      • SWIFT (Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг) буюу үүнтэй төстэй хэрэгслээр мөнгө шилжүүлэхийг эрмэлзэх,
      • Мөнгө хүлээн авах, шилжүүлэхэд тохиромжтой банкны дансны төрлийн тухай мэдээлэл хайх, санал болгох.
Хуурамч хувийн мэдээлэл бүхий залилан, луйвар
Дараах агуулгатай контент:
  • Зарлал буюу нийтлэлийн эзнийг эсхүл хүсэлтийн гол агуулгыг худал мэдүүлэх замаар хэрэглэгчдийг залилах, луйвардахыг завдах:
    • Буяны үйлсэд мөнгө, хандив өгөхийг хүсэх, үүнд тухайн хандив нь яаралтай хэрэгтэй бөгөөд мөнгө хүлээн авах банкны дансны дугаарыг агуулсан, буяны байгууллагын нэрийг барьсан залилан, луйвар.
    • Хайр дурлалын залилан, луйвар, үүнд бэлгийн бус харилцаа, үерхэл үүсгэхийг эрмэлзэх замаар хуурамчаар хайр дурлалын харилцааг онлайнаар тогтоож, хариуд нь мөнгө эсхүл дүйцэхүйц эд зүйл авахыг хүсэх буюу санал болгосон.
    • Үүсгэн байгуулагдсан бизнес/хуулийн этгээдийн нэр барьсан залилан, луйвар, үүнд аливаа нэг үүсгэн байгуулагдсан бизнес эсхүл хуулийн этгээдийг төлөөлж байгаа, дуу хоолойг нь хүргэж буйгаа худал мэдүүлэх замаар залилах, луйвардахыг завдсан.
Бүтээгдэхүүн, урамшуулал ашигласан залилан, луйвар
  • Засгийн газрын тэтгэлгийн нэр барьсан залилан, луйвар Дараах агуулгатай контент:
    • Засгийн газрын тэтгэлэг эсхүл бусад засгийн газрын санхүүжилтээс хуурамчаар мөнгө санал болгосон. Бид аливаа этгээд хууль ёсны, хууран мэхлээгүй контент нийтэлж байгаа эсэхийг тодорхойлох төрөл бүрийн дохиог, тухайлбал тухайн этгээд нь баталгаажсан байгууллага мөн эсэхийг шалгадаг.
  • Материаллаг, шашин шүтлэгийн эсхүл иллюминати залилан. Дараах агуулгатай контент:
    • Аливаа холбоо, мөргөл, шашны бүлэглэлд (жишээ нь иллюминати ахан дүүсийн холбоо) нэгдэх, гишүүн болсны төлөө биет, цахим, виртуал валютаар хэмжигдэх үнэ бүхий мөнгө, бараа, үйлчилгээ, мөн биет болон цахим бараа, үйлчилгээ зэрэг материаллаг урамшуулал санал болгосон.
    • Хар шид, дом эсхүл шидийн эд зүйлс (жишээ нь шившлэг, азын зүүлт, сахиус, бэлгэдлийн зоос, ханд, шидэт түрийвч гэх мэт) хэрэглэсний төлөө материаллаг урамшуулал санал болгосон.
  • Даатгалын залилан, луйвар. Дараах агуулгатай контент:
    • Хэт өндөр хөнгөлөлттэй даатгал санал болгосон, үүнд бүртгэлийн хураамж (захиргаа удирдлагын зардал, урьдчилгаа болон бусад хэлбэрийн) төлөхийг хүссэн.
    • Хэт өндөр хөнгөлөлттэй даатгал санал болгосон (доод тал нь 30%-иар бага), үүнд ердийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчтэй харьцуулахад их хэмжээний даатгалын хадгаламж амласан.
    • Жич: Бид мөн аливаа этгээд хууль ёсны, хууран мэхлээгүй контент нийтэлж байгаа эсэхийг тодорхойлох дохиог, тухайлбал тухайн этгээд нь баталгаажсан эсхүл банк, санхүүгийн байгууллага мөн эсэхийг шалгадаг
  • Ажлын байрны залилан, луйвар Дараах агуулгатай контент:
    • Тодорхойгүй эсхүл өнгөц тодорхойлолт бүхий ажлын байр болон багахан хэмжээний цаг, хүчин чармайлт зарцуулаад хурдан баяжих боломж санал болгосон.
    • Ажлын байрны мэдээлэл байхгүй, ажлын байрны зарыг хялбаршуулан дурдах замаар ажлын байр санал болгосон.
    • Гэрээсээ ажиллахыг санал болгох боловч ажлын байрны нэрээс ажилтан гэрээс ажиллах боломжгүй байх.
    • Цалингаа урьдчилж авах ажлын байр санал болгосон.
    • Баталгаатай ажлын байр санал болгосон.
    • Ажилд орохын өмнө урьдчилгаа төлбөр шаардсан ажлын байр санал болгосон.
    • Жич: Бид мөн аливаа этгээд хууль ёсны, хууран мэхлээгүй контент нийтэлж байгаа эсэхийг тодорхойлох дохиог, тухайлбал тухайн этгээд нь баталгаажсан байгууллага мөн эсэхийг шалгадаг
  • Зээлээс чөлөөлөх, зээлийн эрхийг залруулах залилан, луйвар. Дараах агуулгатай контент:
    • Заасан хугацаанд тодорхой хэмжээгээр зээлээс чөлөөлөх, хэмжээг бууруулах амлалт.
    • Бүх зээл, шүүхээр тогтоосон өр төлбөрийг хаах, зогсоохыг амласан.
    • “Шинэ засгийн газрын хөтөлбөр” эсхүл хуулийн өөрчлөлт буюу түүнтэй дүйцэх тогтоолоор зээлийг цуцлах, чөлөөлөхөөр амласан.
    • Зээлийн түүхээс зээлийн мэдээллийг устгах эсхүл шинээр “зээлдэгчийн мэдээлэл” үүсгэхээр амласан.
    • Жич: Бид мөн аливаа этгээд хууль ёсны, хууран мэхлээгүй контент нийтэлж байгаа эсэхийг тодорхойлох дохиог, тухайлбал тухайн этгээд нь баталгаажсан эсхүл банк, санхүүгийн байгууллага мөн эсэхийг шалгадаг
  • Үнэгүй эд зүйл тараах залилан, луйвар. Дараах агуулгатай контент:
    • Дараах зүйлийг хийсний хариуд баталгаатай бодит мөнгөн урамшуулал санал болгосон:
      • Сайтаас гадуурх холбоосоор бүртгүүлэх.
      • Хувь хүнийг таних мэдээллийг (PII) эсхүл хувь хүний бусад мэдээллийг хуваалцах.
      • Платформоос гадуур эсхүл платформ дээр хувийн зурвасаар дамжуулан холбоо тогтоох.
      • Эс үйлдэх.
  • Урьдчилсан төлбөр бүхий залилан, луйвар. Дараах агуулгатай контент:
    • Урьдчилан хураамж/шилжүүлэг/төлбөр төлсний хариуд хуурамчаар мөнгө амласан.
Хуурамч бичиг баримтын залилан, луйвар
  • Хуурамч эсхүл дуураймал бичиг баримт. Дараах агуулгатай контент:
    • Хуурамч эсхүл дуураймал бичиг баримт шалгаах, хийх, зарах, худалдан авах, наймаалцахыг санал болгосон.
    • Виз эсхүл ногоон карт зарахыг санал болгосон.
    • Виз, ногоон карттай болгоход баталгаа өгсөн.
    • Хэрэглэгчдэд ердийн шаардлагуудыг хангахгүйгээр виз авах боломж олгосон.
  • Хуурамч эсхүл дуураймал мөнгөн дэвсгэрт. Дараах агуулгатай контент:
    • Хөлөгт тоглоом тоглоход хэрэглэдэг тоглоомон мөнгөнөөс (жишээ нь Монополь тоглоомын мөнгө) бусад хуурамч эсхүл дуураймал мөнгөн дэвсгэрт худалдах, худалдан авах, арилжихыг санал болгосон.
  • Хуурамч эсхүл дуураймал ваучер. Дараах агуулгатай контент:
    • Хуурамч эсхүл дуураймал ваучер хуваалцах, зарах, худалдан авах, арилжихыг санал болгосон.
    • Дараах хэлбэрээр жирийн бус үнэд хүргэхийн тулд биет, цахим купон эсхүл ваучераар урамшуулах, хэрэглэхийг ятгах:
      • зориулалтын бус купон, ваучер хэрэглэн эд зүйлсийг худалдан авах;
      • хугацаа дуусан купон, ваучер ашиглах.
  • Хуурамч боловсролын болон мэргэжлийн боловсролын гэрчилгээ. Дараах агуулгатай контент:
    • Хуурамч эсхүл дуураймал боловсролын болон мэргэжлийн гэрчилгээ зарах, худалдан авах, наймаалцахыг санал болгосон.
Хулгайлсан мэдээлэл, бараа эсвэл үйлчилгээний залилан, луйвар
  • Картын залилан, луйвар Дараах агуулгатай контент:
    • Зөвшөөрөлгүй худалдан авалтад ашиглаж болох хулгайлсан кредит карт эсхүл санхүүгийн бусад хэрэгслийн мэдээллийг худалдан авах, зарах, наймаалцах зэрэг (түүнчлэн “карт завших” гэх)
  • Хувь хүнийг таних мэдээллийн залилан, луйвар Дараах агуулгатай контент:
    • Зохиомол дүрээс бусад хүний хувь хүнийг таних мэдээллийг (PII) эсхүл хувь хүний бусад мэдээллийг худалдан авах, зарах, наймаалцахыг санал болгосон.
  • Хуурамч үнэлгээний залилан, луйвар Дараах агуулгатай контент:
    • Бүтээгдэхүүний шүүмж/үнэлгээг худалдан авах, зарах, наймаалцах уриалга.
    • Хэрэглэгчдээс шүүмж бичүүлж аваад хариуд нь хөнгөлөлт, төлбөр буцаан олголт, үнэ төлбөргүй зүйлс өгөх замаар шууд болон шууд бусаар шан харамж олгох.
  • Захиалгат үйлчилгээний залилан, луйвар. Дараах агуулгатай контент:
    • онлайн төлбөртэй үйлчилгээ рүү нэрийг дурдах эсхүл логог хуваалцах зэргээр дурдан холбох замаар захиалгат үйлчилгээний таних мэдээллийг (тогтмол хугацааны төлбөртэй онлайн үйлчилгээнд нэвтрэх мэдээлэл) худалдан авах, зарах, наймаалцахыг санал болгосон.
    • Жич: Бид мөн аливаа этгээд хууль ёсны, хууран мэхлээгүй контент нийтэлж байгаа эсэхийг тодорхойлох дохиог, тухайлбал тухайн этгээд нь баталгаажсан эсхүл банк, санхүүгийн байгууллага мөн эсэхийг шалгадаг.
  • Булхайцах залилан, луйвар Дараах агуулгатай контент:
    • Эдгээрийг хуваалцах, зарах, наймаалцах, худалдан авах орно:
      • хойшид авах шалгалт эсвэл хариултын хуудас.
      • шалгалтад булхайцах боломж олгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ.
      • хар тамхины шинжилгээнд зүй бусаар тэнцэх боломж олгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ
Төхөөрөмжийг зүй бусаар ашиглах залилан, луйвар
  • Төхөөрөмжийг зүй бусаар өөрчлөх залилан, луйвар Дараах агуулгатай контент
    • Аливаа зүй бусаар өөрчилсөн, хувиргасан, хуурамч хэмжилтийн төхөөрөмжийг худалдан авах, зарах, наймаалцах уриалга.
    • Бодит бус үнэд хүргэхийн тулд төхөөрөмжийн биет хэсгийг зүй бусаар өөрчлөхийг нотолсон, дэмжсэн, шалгаасан.
  • Цахим контентын залилан, луйвар Дараах агуулгатай контент
    • Цахим контентод зүй бус аргаар хандах боломж олгосон эсхүл уриалсан бүтээгдэхүүнийг санал болгосон эсхүл эрж сурагласан. Үүнд өргөтгөсөн дижитал хүлээн авагч, бүрэн ачаалсан/KODI суурилуулсан хүлээн авагч болон KODI үйлчилгээ болон үүгээр үл хязгаарлагдах бусад зүйлс орно.
Мэхлэх, төөрөгдүүлэх
  • Эрүүл мэндийн төөрөгдүүлсэн арга барил. Дараах агуулгатай контент
    • Олны анхаарал татсан үг хэллэг ашиглан хэтрүүлсэн буюу хэт нотолгоо зэрэг товшоод дагах аргаар худал эсхүл төөрөгдүүлсэн эрүүл мэндийн мэдээлэл эсхүл баталгаатай жин хасах арга зэргийг сурталчлах
Дараах төрлийн контентод бид агуулгыг үзэх боломжийг 18 буюу түүнээс дээш насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлана:
Дараах агуулгатай контент
  • Шаардлага хангахгүй эсхүл үгүйсгэсэн хэллэгээр заасан хугацаанд тодорхой жин хассан үр дүнг сурталчилсан.
Дээрхийг үл харгалзан бид эмзэг мэдээллийг илчлэхгүйгээр эсхүл залилан луйврыг дэмжин сурталчлахгүйгээр залилан, луйврын талаар зэмлэн буруушаасан, мэдлэг мэдээлэл олгосон эсхүл сурган таниулсан контентыг хориглохгүй.
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
  • Бид дараах контентыг устгаж болно:
    • Итгэмжлэгдсэн этгээдийн мэдээлсэн залилан/луйврыг агуулсан.
    • Авилга, хөрөнгө завшихтай холбоотой.
    • Хэрэглэгчдийг залилах, мэхлэхийг санаархан вакцин санал болгосон.
    • Хуурамч хувь хүний төрх бүрдүүлэхийг оролдсон, алдартай хүний дүр эсгэсэн эсвэл залилан, луйвар хийхийн тулд алдартай хүний зургийг зөвшөөрөлгүй ашигласан.
    • Хувь хүний бичлэгийг нууцаар харахад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, жишээлбэл нууц камер, гар утасны дагагч (үүнд үл мэдэгдэх дугаарыг дагах боломж олгосон), эсхүл нууцалсан ажиглалтын төхөөрөмж зэргийг санал болгосон эсхүл эрж сурагласан.
    • Маргалдагч талд шүүх хуралд хүмүүсийг төр засгийн байгууллагын нэрээр, эсхүл хэвлэл мэдээллийн албаны нэрээр, олны анхаарал татсан үг хэллэг ашиглан эсхүл хэтрүүлсэн мэдүүлэг ашиглан оролцуулахаар элсүүлэхийг санал болгосон.
    • Хувийн мэдээллээ оруулахыг сануулсан захиалгат үйлчилгээг санал болгосон.
    • Бид аливаа этгээдийг манай үйлчилгээнд олон тооны хэрэглэгчийн бүртгэлийг ашиглан хууран мэхлэх үйл ажиллагаа явуулах зэрэг зохион байгуулалттай залилан, луйврын шинжтэй үйлдэлд оролцох эсхүл оролцохыг уриалахыг зөвшөөрөхгүй.
Зарим тохиолдолд бид егөөдсөн утгатай гэж үзвэл Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж болзошгүй контентыг зөвшөөрнө. Хэм хэмжээг зөрчсөн элементүүд нь өөр ямар нэг зүйл эсвэл хэн нэгнийг элэг доог болгох эсвэл шүүмжлэх зорилгоор егөөдөж эсвэл холбож байвал контентыг зөвшөөрнө.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Луйвар, залилан, мэхлэх үйлдэлд тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох