Аюултай байгууллага, этгээд

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид бодит байдал гэм хор учруулахаас зайлсхийж, таслан сэргийлэх хүчин чармайлтын хүрээнд хүчирхийлэл үйлдэхээ тунхаглан зарладаг эсвэл хүчирхийлэл үйлдэхэд оролцдог зохион байгуулалттай бүлэг эсвэл хувь хүнийг платформ дээрээ байхыг зөвшөөрдөггүй. Бид онлайн болон сүлжээнээс гадуурх зан байдлынх нь аль алинд нь, хамгийн чухал нь хүчирхийлэлтэй холбоотой эсэхээс хамааран эдгээр байгууллагыг үнэлдэг. Энэхүү бодлогын хүрээнд бид хувь хүн, байгууллага ба бүлэг хүмүүс хэмээн ангилдаг. Эдгээр ангиллыг контентод баримтлах дүрмийн хэрэгжилтийг илтгэсэн хоёр түвшинд хуваах ба үүнд тэдгээр байгууллагыг бид сүлжээнээс гадуур гэм хор учруулахтай шууд холбоотой гэж үздэг тул 1-р түвшинд хамгийн өргөн хүрээнд дүрэм хэрэгжүүлэхийг шаарддаг.
1-р түвшин нь иргэдийн эсрэг хүчирхийлэл зохион байгуулах эсвэл дэмжих, халдашгүй шинжээс хамаарч хүмүүст удаа дараа хүнлэг бус байдлаар хандах, гэм хор учруулахыг дэмжих буюу зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцох зэргээр сүлжээнээс гадуур ноцтой гэм хор учруулж буй байгууллагуудад төвлөрдөг. 1-р түвшинд үзэн ядалтын байгууллага; Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас Мансууруулах бодисын хууль бус наймаа зохион байгуулдаг толгойлогчид гэж тусгайлан тэмдэглэсэн этгээд (SDNTK) зэрэг гэмт хэргийн байгууллага; Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас Гадаадын террорист байгууллага (FTO) эсвэл олон улсын террорист (SDGT) гэж тусгайлан тэмдэглэсэн байгууллага ба хувь хүн зэрэг террорист байгууллага багтана. Бид 1-р түвшний байгууллага, тэдгээрийн удирдагч, үүсгэн байгуулагч, нэр хүндтэй гишүүдийг магтсан, дэмжсэн, төлөөлсөн агуулга, эдгээрийн талаар тодорхойгүй лавлагааг устгана.
Түүнчлэн бид Meta-гаас зөрчилтэй хүчирхийллийн үйл явдал гэж тэмдэглэдэг террорист халдлага, үзэн ядах арга хэмжээ, олон хохирогчтой хүчирхийлэл, эсвэл олон хохирогчтой хүчирхийлэл үйлдэх оролдлого, цуврал хүн амины хэрэг, үзэн ядах гэмт хэрэг зэрэг үйл явдлыг магтсан, дэмжсэн, төлөөлсөн агуулгыг зөвшөөрдөггүй. Бид мөн ийм халдлага үйлдсэн этгээд(үүд)ийг (1) магтах, дэмжих, тэднийг төлөөлөхийг зөвшөөрөхгүй; (2) ийм халдлагатай холбоотой гэмт этгээдийн үүсгэсэн контент; эсвэл (3) хохирогчдод ийнхүү халдаж буйг ил харуулсан гуравдагч этгээдийн зураг. Бид мөн нацизм, цагаан арьстны давамгайлал гэх мэт үзэн ядалтыг дэмждэг үзэн санааг магтсан, дэмжсэн, төлөөлсөн контентыг устгадаг. Бид мөн эдгээр тодорхой арга хэмжээ, үзэл санааны талаар тодорхойгүй лавлагааг устгадаг.
2-р түвшинд зэвсэгт мөргөлдөөний үеэр төрийн, эсвэл цэргийн этгээдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг ч энгийн иргэдийг зориудаар онилдоггүй төрийн бус зэвсэгт бүлэглэл багтана. Үүнд мөн ирээдүйд болох хүчирхийлэлд бэлтгэх эсвэл сурталчлахад оролцдог ч одоогоор болсон хүчирхийлэлд оролцсон байх албагүй хүчирхийлэл өдөөгч бүлэглэл багтана. Эдгээр нь мөн платформ дээр эсвэл платформоос гадуур манай үзэн ядсан үг хэллэг эсвэл аюултай байгууллага, хувь хүний тухай бодлогыг удаа дараалан зөрчсөн бүлэглэл юм. Бид эдгээр байгууллага, тэдгээрийн удирдагч, үүсгэн байгуулагч эсвэл нэр хүндтэй гишүүдийг алдаршуулсан магтаал, эд материалын дэмжлэг, төлөөллийг хасдаг.
Бид хэрэглэгчдийн нийгмийн болоод улс төрийн сэдвээр аливаа аюултай байгууллага, хувь хүний талаар дурдсан контентыг хуваалцаж болохыг зохих ёсоор хүлээн зөвшөөрнө. Үүнд: аюултай байгууллага, хувь хүн, тэдгээрийн үйлдсэн үйлдлийн талаар төвийг сахисан байдлаар хэлэлцсэн, эсвэл буруутгасан контент байна.
Орон нутгийн хэмжээнд эсхүл дэлхий дахинаа нэр заасан аюултай байгууллага, хувь хүний оролцоотой болж буй үйл явдлын талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор хуваалцсан мэдээ, сурвалжилга.
  • Жишээ нь: “Шуурхай мэдээ: Аль-Шабаб Сомали дахь халдлагыг хариуцахаа мэдэгдлээ”
  • Жишээ нь: “Түүхийн болон экспертийн дүн шинжилгээ: Буффало супермаркетад болсон буудалцаан хэрхэн ил болсон, буруутай этгээд шүүхэд юу гэж мэдүүлсэн бэ?”
Бодит баримттай мэдэгдэл, сэтгэгдэл, асуулт, бусад мэдээллийг агуулсан боловч нэр заасан аюултай байгууллага, хувь хүний болон тэдний үйлдлийн талаар аливаа эерэг шүүмжийг илэрхийлээгүй төвийг сахисан хэлэлцүүлэг.
  • Жишээ нь: “Ал Каида удирдагчгүй, санхүүгийн бэрхшээлийн улмаас ISIS бүлэглэлээс харьцангуй бага гэм хортой”
  • Жишээ нь: “Андерс Бревик бол радикалчлах үйл явц хэр нарийн төвөгтэй болохын нэг жишээ юм”
Тодорхой аюултай байгууллага, хувь хүн болон тэдгээрийн үйлдлийн талаар үл зөвшөөрөх, зэвүүцэх, няцаах, шүүмжлэх, элэг доог хийх зэргээр сөргөөр илэрхийлэх.
  • Жишээ нь: “Би Сальвадор Рамосын гэмт хэргийг жигшиж байна. Шүүгчийн үг миний сэтгэлийг их догдлууллаа. Тэр шүүхээс цааз авах ёстой”
  • Жишээ нь: “Гитлерийн гэмт хэргийг хэзээ ч мартах учиргүй. Энэ бол түүхэн дэх хамгийн хар мөртэй үеүдийн нэг”
Манай бодлого ийм төрлийн хэлэлцүүлэгт зориулсан орон зайг өгөхийн хажуугаар сүлжээнээс гадуур учруулж болзошгүй гэм хорын эрсдэлийг тогтмол хязгаарлахад зориулагдсан. Тиймээс ч бид ийм агуулга үүсгэх эсвэл хуваалцахдаа зорилгоо тодорхой зааж өгөхийг хүмүүсээс шаарддаг. Хэрэглэгчийн зорилго эргэлзээтэй эсвэл тодорхой бус байвал бид үндсэн тохиргоогоор агуулгыг хасах болно.
Агуулга нь тусгайлан тэмдэглэсэн байгууллагын тухай бусад магтаал, дэмжлэг, төлөөлөл эсвэл хүчирхийлэлд өдөөн турхирах зэрэг бусад бодлогын зөрчлийг агуулснаас бусад тохиолдолд бид хүний эрхийн тухай олон улсын хууль тогтоомжийн дагуу манай бодлого тусгайлан тэмдэглэсэн хувь хүн эсвэл аюултай гэж тусгайлан тэмдэглэсэн байгууллагын гишүүний хүний эрхийн талаар хэлэлцэхийг зөвшөөрдөг.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн тухай манай хүчин чармайлтын талаар нэмэлт мэдээлэл авах бол манай Компанийн хүний эрхийн бодлогыг харна уу.
Бид дараахыг устгана:
Бид аливаа аюултай байгууллага, хувь хүний тухай магтаал, дэмжлэг, төлөөлөл бүхий агуулгыг устгана. Энэхүү зарчмыг тухайн байгууллагад, үйл ажиллагаа, гишүүдэд нь мөн баримтална. Уг зарчим нь улс төрийн тодорхой үр дүнгийн төлөө тайван замаар дэмжихийг хориглодоггүй.
Магтаал гэдэгт эдгээрийн алийг ч хамааруулна:
  • Тодорхой этгээдийн хүчирхийлэх эсхүл үзэн ядах үйл ажиллагааг ёс суртахууны, улс төрийн, логикийн болон бусад хэлбэрээр зөвтгөж, байж болом эсхүл үндэслэлтэй мэтээр мэдэгдэх замаар хуулийн дагуу хүлээн зөвшөөрөх эсхүл хамгаалах.
    • Жишээ нь: "Гитлер буруу юм хийгээгүй."
  • Тодорхой этгээдийн хүчирхийлэл, үзэн ядалтыг ололт амжилт мэтээр онцлох буюу сайшаан магтах;
    • Жишээ нь: “Хизбул Мужахидээн Кашмирийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайнд ялж байна”
  • Гишүүн болох тухай хүсэл эрмэлзлээ илэрхийлэх эсхүл гэмт хэрэг үйлдэхээр томилогдсон этгээд буюу гэмт хэрэгтэн болохыг хүсэж буйгаа илэрхийлэх.
    • Жишээ нь: “Би ISIS-д элсэж, Хилафахын нэг байсан ч болоосой”
Бид 1, 2 дугаар түвшний байгууллага, тодорхой үйл явдлын тухай магтаалыг устгадаг.
Хэрэв хэрэглэгч зорилгоо тодорхой илэрхийлээгүй бол бид мөн 1 дүгээр түвшний болон тодорхой үйл явдлын тодорхойгүй, хам сэдэвгүй зүүлт тайлбарыг устгана. Үүнд тодорхойгүй хошигнол, тодорхой байгууллагын хүчирхийлэл, үзэн ядалтыг магтаагүй гарчиггүй, эерэг ашигласан материал зэрэг багтана.
Дэмжлэг гэдэгт дараахын аль нэгийг ойлгоно:
  • Эд материалын дэмжлэг
    • Тодорхой байгууллагын санхүүгийн байдлыг сайжруулахуйц, уг байгууллага руу мөнгө шилжүүлэх, эсвэл мөнгө хүлээн авах зэрэг аливаа үйлдэл,;
      • Жишээ нь: “KKK (Ку-клукс-клан)-д хандивлаарай!”
    • Нэр бүхий этгээд, үйл явдалд материаллаг тусламж үзүүлсэн аливаа үйлдэл;
      • Жишээ нь: “Синалоа картельд илгээмж илгээхийг хүсвэл энэ хаягийг ашиглаарай:”
    • Нэр бүхий этгээд, үйл явдлын нэрийг барьж бусдыг элсүүлэх;
      • Жишээ нь: “Халифатын төлөө тэмцэхийг хүсвэл надад зурвас бичээрэй”
  • Бусад дэмжлэг
    • Нэр бүхий этгээд, үйл явдлын нэрийг барьж албан ёсны харилцаа зэрэг мэдээлэл эсвэл мэдээллийн эх сурвалжийн суваг үүсгэх
      • Жишээ нь: Зэмлэн буруушаасан, төвийг сахисан байдлаар хэлэлцэж буйгаар эсхүл мэдээний сурвалжилгын нэг хэсэг болгон нэр бүхий этгээдийг тайлбаргүй шууд эш татах.
    • Нэр бүхий этгээд, үйл явдлын нэрийг барьж үйлдэл хийлгэхээр уриалах;
      • Жишээ нь: “Atomwaffen Division-тэй (XXX) XXX-XXXX дугаараар холбогдоно уу”
Бид бүх 1 дүгээр түвшний дэмжлэг, 2 дугаар түвшний эд материалын дэмжлэгийг устгана.
Төлөөлөл гэдэгт дараахын аль нэгийг ойлгоно:
  • Өөрийгөө нэр бүхий байгууллагын гишүүн эсвэл нэр бүхий этгээд гэж мэдэгдэх;
    • Жишээ нь: “Би бол KKK (Ку-клукс-клан)-ы том луу.”
  • Тодорхой байгууллагын эзэмшдэг эсвэл эзэмшдэг байх магадлалтай эсвэл өмнөөс нь ажиллуулдаг эсвэл тодорхой үйл явдал байх юм уу байх магадлалтай хуудас, профайл, арга хэмжээ, бүлэг болон Facebook-ийн бусад объектыг үүсгэх.
    • Жишээ нь: “American Nazi Party" буюу Америкийн нацист нам гэх хуудас.
Бид 1, 2 дугаар түвшний тодорхой байгууллага, тодорхой үйл явдлын төлөөллийг устгана.
Аюултай байгууллагын төрөл ба түвшин
1-р түвшин: Терроризм, зохион байгуулалттай дайрч довтлох, томоохон хэмжээний гэмт хэрэг, олон тооны хохирогчтой хүчирхийлэл үйлдэл оролдлого, олон тооны хохирогчтой хүчирхийлэл, цуврал хүн амины хэрэг ба хүчирхийллийн гэмт хэрэг
Бид Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас Мансууруулах бодисын хууль бус наймаа зохион байгуулдаг толгойлогчид (SDNTK) хэмээн нэрлэсэн зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон байгууллага, хувь хүн; Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас Гадаадын террорист байгууллага (FTO) эсвэл олон улсын террорист (SDGT) гэж нэрлэсэн этгээдүүд зэрэг үзэн ядалт, терроризмд холбогдсон хувь хүн эсвэл байгууллагуудад тус платформд оршин байхыг зөвшөөрдөггүй. Бид мөн бусад хүнд эдгээр этгээдийг төлөөлөхийг зөвшөөрдөггүй. Бид эдгээр байгууллагын удирдагчид, эсвэл нэр хүндтэй гишүүд энэ платформд оршин байхыг, платформд байгааг илтгэх бэлгэдэл эсвэл тэднийг эсвэл үйлдлийг нь магтан сайшаасан контент, тухайлбал тодорхойгүй ашигласан материал байхыг зөвшөөрдөггүй. Түүнээс гадна бид эдгээр хувь хүн, байгууллагад үзүүлэх аливаа дэмжлэгийг устгана.
Бид Meta-гаас террорист халдлага, үзэн ядах арга хэмжээ, олон хохирогчтой хүчирхийлэл, эсвэл олон хохирогчтой хүчирхийлэл үйлдэх оролдлого, цуврал хүн амины хэрэг, үзэн ядах гэмт хэрэг, эсвэл зөрчилтэй хүчирхийллийн үйл явдал гэж нэрлэсэн үйл явдлыг магтсан, дэмжсэн, төлөөлсөн контентыг зөвшөөрдөггүй. Бид мөн (1) ийм халдлагын буруутныг магтсан, дэмжсэн, төлөөлсөн контент; (2) ийм халдлагатай холбоотой гэмт этгээдийн үүсгэсэн контент; эсвэл (3) хохирогчдод ийнхүү халдаж буйг ил харуулсан гуравдагч этгээдийн зураг.
Бид мөн тодорхой үзэн ядсан үзэл санааг магтах, дэмжих, төлөөлөх, ийм үзэл санааг дурдсан тодорхойгүй ашигласан материалыг зөвшөөрдөггүй.
Төрд хамааралгүй этгээд гэж тодорхойлогдох террорист бүлэглэл ба хувь хүн:
  • Санаатай болон урьдаас төлөвлөсөн хүчирхийллийн үйлдэлд оролцох, өмгөөлөх эсвэл бодит дэмжлэг үзүүлэх,
  • Зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд энгийн иргэн эсвэл дайсагналд шууд оролцоогүй аливаа хүн амь насаа алдах, гэмтэж бэртэх, ноцтой аюулд өртөх, амь насаа алдахад хүргэх, эсхүл энгийн иргэнийг үхэл, хүндээр гэмтэж бэртэх, ноцтой аюулд холбогдох эд хөрөнгийн мэдэгдэхүйц хохирол учруулах
  • Улс төр, шашин эсвэл үзэл суртлын зорилгод хүрэхийн тулд
  • энгийн иргэн, засгийн газар эсвэл олон улсын байгууллагыг албадах, сүрдүүлэх, нөлөөлөхийг санаархах.
Үзэн ядагчид гэдэг нь бусдын халдашгүй шинж чанарт үндэслэн үзэн ядалтыг түгээн дэлгэрүүлж, хөхүүлэн дэмждэг байгууллага эсвэл хувь хүнийг хэлнэ. Үзэн ядагчдын үйл ажиллагаа нь дараах хэлбэрийн зан үйлээр илрэх нь бий:
  • Хүчирхийлэл, заналхийлэл, бусдын халдашгүй шинж чанарт үндэслэн тэдгээрийг ноцтойгоор өдөөн хатгах;
  • Үзэн ядсан үг хэллэг удаа дараа хэрэглэх;
  • Үзэн ядалтын үзэл суртал эсвэл бусад Үзэн ядагч байгууллагуудын төлөөлөл ба/эсвэл
  • Бусад тодорхой үзэн ядагч байгууллага, үзэн ядах үзэл санааг магтах, дэмжих.
Гурав буюу түүнээс олон хүнтэй холбоо гэж тодорхойлогддог зохион байгуулалттай гэмт бүлэг нь:
  • өөрийн гэсэн нэр, өнгө, гарын дохио зангаа, таних тэмдгийн дор нэгдсэн; түүнчлэн
  • хүн амины хэрэг, мансууруулах бодисын наймаа эсвэл хүн барьцаалж хулгайлах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон эсвэл хийхээр заналхийлсэн.
Олон хохирогч бүхий хүчирхийлэл ба цуврал аллага
  • Нэг тохиолдолд үр дүнд нь гурав буюу түүнээс дээш хүн амь насаа алдах эсвэл хүнд гэмтэл гэж тодорхойлогдсон хохиролд хүргэсэн үйл явдлыг бид олон хохирогчтой хүчирхийлэл эсвэл олон хохирогчтой хүчирхийллийн оролдлого гэж үздэг. Ийм халдлага үйлдсэн аливаа хүнийг олон хохирогчтой хүчирхийлэл үйлдсэн эсвэл хүчирхийлэл үйлдэхийг оролдсон гэмт хэрэгтэн гэж тооцдог.
  • Бид хэд хэдэн тохиолдол болон газарт хоёр ба түүнээс дээш хүн амины хэрэг үйлдсэн хүнийг цуврал алуурчин гэж үздэг.
Үзэн ядсан үзэл суртал
  • Бид байгууллага, хувь хүнийг зан үйлд нь үндэслэн тодорхойлдог ч хүчирхийлэл, халдашгүй шинж чанаруудад нь тулгуурлан бусдын эсрэг хүчирхийлэл үйлдэх эсвэл гадуурхахад уриалан дуудаж хүмүүсийг зохион байгуулах оролдлоготой уг чанараараа холбоотой тодорхой үзэл суртал, итгэл үнэмшил байдгийг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр тохиолдолд бид үзэл суртлыг тодорхойлж, тэдгээр үзэл суртлыг дэмжсэн контентыг платформоос устгадаг. Эдгээр үзэл суртал нь:
    • Нацизм.
    • Цагаан арьстны давамгайлал
    • Цагаан арьстны национализм/үндсэрхэг үзэл
    • Цагаан арьстны тусгаарлал
  • Бид эдгээр үзэл санааг илтээр магтсан, дэмжсэн, төлөөлсөн агуулга, нэг буюу хэд хэдэн үзэн ядсан үзэл санааг өмчилдөг хувь хүн, байгууллагыг устгана.
2-р түвшин: Төрийн бус зэвсэгт бүлэглэл, хүчирхийлэл өдөөгч байгууллага
Meta-гаас Төрийн бус зэвсэгт бүлэглэл, эсвэл хүчирхийллийг өдөөгч этгээд гэж тэмдэглэсэн зохион байгуулалттай бүлэг, хувь хүмүүсийг манай платформд өөрөө эсхүл бусад этгээд тэдний нэрийг өмнөөс оршин байхыг зөвшөөрөхгүй. Эдгээр нийгэмлэг нь зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй төрийн, цэргийн зэвсэгт байгууллагын эсрэг хүчирхийлэл идэвхтэй үйлддэг (төрийн бус зэвсэгт бүлэглэл), эсвэл ирээдүйд хүчирхийлэл үйлдэхээр бэлдэж, дэмжиж, хүчирхийлэл үйлдэх нөхцөл бүрдүүлж буй тул эдгээр байгууллагыг эд материалаар дэмжихийг зөвшөөрдөггүй. Бид мөн эдгээр байгууллагыг магтсан агуулгыг устгана.
Төрийн бус зэвсэгт бүлэглэл гэж дараах байдлаар тодорхойлогдох, төрийн бус этгээдүүд байна:
  • Зэвсэгт мөргөлдөөний үед засгийн газар, цэрэг, бусад зэвсэгт бүлэглэлтэй дайсагналцахад шууд оролцохоор чиглэсэн ноцтой хүчирхийлэл үйлдэх зорилготой, төлөвлөсөн хэв шинж бүхий үйлдэлд оролцдог хэдий ч энгийн иргэдийг зориудаар буюу ил тодоор ноцтой хүчирхийлэл үйлдэхээр онилдоггүй; БА/ЭСВЭЛ
  • Олон нийтийн чухал дэд бүтэц, байгалийн нөөц баялагт нэвтрэх боломжийг хаадаг; БА/ЭСВЭЛ
  • Энгийн иргэдийг үхэл, ноцтой гэмтэл, ноцтой аюулд шууд хүргэхгүй дэд бүтцэд ихээхэн хохирол учруулах халдлага үйлддэг.
Хүчирхийлэл өдөөгч байгууллага гэдэгт дараахын аль нэгийг ойлгоно:
Хүчирхийлэл өдөөгч байгууллага (ерөнхий) гэдэг нь дараах төрийн бус бүлэглэл юм:
  • Засгийн газрын оронд эсвэл засгийн газраас гадна зөвшөөрөгдөөгүй төрийн хууль хэрэгжүүлэх чиг үүргийг (цагдаа, цэрэг, цагаачлал гэх мэт) хүчирхийллийн замаар явуулах эсвэл засгийн газрын хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүчирхийллийн аргаар сүйтгэх тунхагласан зорилготой эсвэл зорьсон үйл ажиллагаатай;
  • Meta-н платформ дээр энэ тунхагласан зорилгоо биелүүлэхээр бодит алхам хийсэн;
  • Маш ноцтой хүчирхийлэл (онлайн эсвэл офлайн) үйлдэхээр заналхийлсэн эсвэл өдөөсөн хэд хэдэн тохиолдолд оролцсон;
Үзэн ядалтын улмаас хориглосон байгууллага гэдэг нь дараах төрийн бус бүлэглэл юм:
  • Үзэн ядах, заналхийлэх үйлдэлд давтан оролцсон боловч тэднийг хүчирхийлэл үйлдээгүй буюу үүнийг илт дэмжээгүй, эсхүл дээр тодорхойлсон зохион байгуулалттай бүлэг, хүнтэй хангалттай холбоогүй учраас 1-р түвшний этгээдэд хамаарахгүй.
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
  • Зарим тохиолдолд бид егөөдсөн утгатай гэж үзвэл Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж болзошгүй контентыг зөвшөөрнө. Контентын зөрчилтэй элемент нь өөр ямар нэг зүйл эсвэл өөр хэн нэгнийг элэг доог болгох эсвэл шүүмжлэх зорилгоор егөөдсөн эсвэл холбосон тохиолдолд л контентыг зөвшөөрнө.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Өгөгдөл
Сүүлд нийтлэгдсэн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг үзнэ үү.
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Аюултай этгээд, байгууллагаас тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох