Гэмт үйлдэл зохион байгуулах, гэмт хэрэг өдүүлэх

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Сүлжээнээс гадуур бусдад гэм хор учруулах болон үүнийг даган дуурайсан зан үйлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд бид хүмүүст аливаа хүн, бизнес, эд хөрөнгө, амьтдад чиглэсэн гэмт хэргийн шинжтэй эсвэл гэм хортой үйлдлийг дэмжих, зохион байгуулах, сурталчлах, оролцохыг хориглодог. Хүмүүс гэм хорыг өмгөөлөөгүй эсвэл зохион байгуулаагүй тохиолдолд бид тэдэнд гэмт хэргийн болон гэм хортой үйлдлийн хуульд нийцсэн эсэх тухай мэтгэлцэх, өмгөөлөх, мөн гэрчилж эсвэл өртөж болох гэм хортой эсвэл гэмт үйлдэлдээ анхаарал татахыг зөвшөөрдөг.
Бид эдгээрийг устгана:
Хүмүүст гэм хор учруулах
  • Задруулах: дараахыг хийсэн гэж сэжиглэгдсэн этгээдийн хэн болох, эсвэл байршлыг задруулсан контент:
    • Мэдээллийг нь нийтэд дэлгэх эрсдэлтэй бүлгийн гишүүн байх;
    • Мэдээллийг нь нийтэд дэлгэх эрсдэлтэй бүлгийн гишүүнтэй гэр бүлийн буюу дотно харилцаатай байх;
    • Мэдээллийг нь нийтэд дэлгэх эрсдэлтэй бүлгийг дэмжсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан байх (улс төрчдөөс бусад)
  • Агуулга төлөөлөгчийн нэр, царай, тэмдэг, дараахын аль нэгийг агуулсан тохиолдолд хууль сахиулах байгууллага, цэрэг, хамгаалалтын ажилтны нууцлагдсан төлөвийг илчлэх:
    • Төлөөлөгчийн хууль сахиулах байгууллага
    • Төлөөлөгчийн хууль сахиулах үйл ажиллагаа
    • Тэдний нууц ажиллагааны төлөвийг ил тодоор дурдах
  • Олон нийтийн мэдлэг дээшлүүлэх, буруушаах, зохиомол, зохион байгуулсан, гэмшихээс бусад тохиолдолд хуурамч дуудлага өгөх үйлдэл зохион байгуулах, заналхийлэх, дэмжих, ийм үйлдэл хийснээ зөвшөөрөх.
  • Олон нийтийн мэдлэг дээшлүүлэх, буруушаахаас бусад тохиолдолд олны анхаарлыг татсан эрсдэл өндөртэй сорилтод оролцохыг дүрслэх, сурталчлах, өмгөөлөх эсвэл уриалах. Ийм агуулга бүхий зураглал дүрслэгдсэн тохиолдолд бид шошго нэмэх тул хүмүүс тухайн агуулга эмзэг агуулгатай байж болзошгүй талаар мэдээлэлтэй байна.
Амьтанд гэм хор учруулах
  • Дараахаас бусад тохиолдолд амьтны бие махбодод гэмтэл учруулах үйлдэл зохион байгуулах, ийм үйлдэл хийхээр заналхийлэх, дэмжих (бичгээр, дүрслэлээр, үгээр):
    • Мэдлэг мэдээлэл олгох, буруутгах
    • Аврах
    • Өөрийн болон бусад хүн, амьтны амийг аврах, хамгаалах
    • Зохион байгуулалттай амьтны тулаан, хуурамчаар амьтан аврахаас БУСАД зохиомол, уран сайхны зохиомж
    • Агнах, загасчлах
    • Тахил өргөх шашны зан үйл
    • Хоол бэлтгэх, боловсруулах
    • Хортон шавж, өт хорхой устгал
    • Үүрд нойрсуулах
    • Бухтай тулалдах
  • Мэдлэг олгох, буруушаах, гэмшихээс бусад тохиолдолд амьтдын тулаан зохион байгуулах, амьтан аварч буй бичлэгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулах, үйлдэхээр заналхийлэх, дэмжих, харуулах, үйлдсэнээ зөвшөөрөх.
Эд хөрөнгөд хохирол учруулах
  • Дараахаас бусад тохиолдолд хорлон сүйтгэх ажиллагаа, хулгай, үйлдэхээр заналхийлэх, дэмжих, үйлдсэнээ зөвшөөрөх (бичгээр, дүрслэлээр, үгэн хэлбэрээр)
    • Мэдлэг мэдээлэл олгох, буруутгах,
    • Гэмших
    • Зохиомол, уран сайхны зохиомж
    • Өөрийгөө болон өөр хүнийг хамгаалах зорилгоор зөвшөөрөх
    • эсэргүүцэл илэрхийлэх зорилгоор хорлон сүйтгэх ажиллагаа үзүүлэх,
    • графитти дүрслэх,
    • бусдын үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаа, хулгайн талаар эергээр ярих.
Санал хураалтын болон хүн амын тооллогын залилан
  • Буруутгах, олон нийтийн мэдлэг дээшлүүлэх, мэдээлэх, хошигносон, ёжилсон хам сэдэвт хуваалцсанаас бусдаар саналыг бэлэн мөнгө, бэлэг, үйлчилгээ, бусад биет бараагаар худалдан авах, зарах санал.
  • Буруутгасан, мэдлэг мэдээлэл олгосон, мэдээ өгсөн, инээдтэй, ёжилсон хам сэдвээс бусад тохиолдолд санал хураалт хүн амын тооллогод хуурамчаар оролцох (санал хураалтад жишээ нь: хоёр удаа санал өгөх, эсвэл санал өгөх эрхээ хуурамчаар бүрдүүлэх, хүн амын тооллогод жишээ нь: хүн ам зүйн мэдээлэл, эсвэл өрхөд хэдэн хүн байгаа талаар төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх) талаар сурталчлах, заавар өгөх, ил тод зорилтоо харуулах.
Бид контент нь эмзэг байж болзошгүйг хүмүүст мэдэгдэх зорилгоор дараах төрлийн контентод шошго оруулдаг:
  • Холбогдох эрсдэлийг буруушааж, олон нийтийн мэдлэг дээшлүүлсэн тохиолдолд өндөр эрсдэлтэй олны анхаарлыг татсан сорилтыг харуулсан дүрслэл.
Дараах төрлийн контентын хувьд бид контентыг үзэх боломжийг 18 буюу түүнээс дээш насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлана:
  • Жолоочид нь эсвэл бусдад үхлийн аюул учруулж болзошгүй аюултай байдлаар тээврийн хэрэгслийг жолоодож буйг зохиомлоор эсвэл мэргэжлийн үүднээс үзүүлэхээс бусад хэлбэрээр дүрслэн үзүүлэх.
Дараах Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний хувьд бид хэрэгжүүлэхэд нэмэлт мэдээлэл болон/эсвэл хам сэдэв шаарддаг:
Бид дараахыг хасдаг:
  • Илчлэх: Хүний хэн болохыг илчилж, аюулд өртөх эрсдэлд хүргэсэн:
    • LGBTQIA+ гишүүн
    • Гивлүүрийг нь сөхсөн эмэгтэй
    • Бэлгийн гэмт хэрэгтний тухай сэдэвт гэм буруутай нь нотлогдоогүй хувь хүнийг гэмт хэрэгтэн гэх Нууц ажиллагаа
    • Хуулийн хэрэгт оролцсон бөгөөд оролцоог нь олон нийтэд задруулахыг хязгаарласан хувь хүн
    • Гэрч, мэдээлэгч, идэвхтэн, хоригдсон хүн, барьцаалагдсан хүн
    • Засгийн газрын найдвартай сувгаар мэдээлсэн оргодол
    • Зэвсэглэсэн зөрчлийн тухай сэдэвт дайны ялтан
  • Дараах тохиолдолд гарал үүслийн хувьд олон нийтийг хууран мэхлэх магадлалтай зураглал:
    • Дүрсэлсэн байгууллага эсвэл эрх бүхий албан ёсны төлөөлөгч нь зураглалыг эсэргүүцсэн,
    • Зураглал нь олон нийтийн гишүүнд хохирол учруулж болзошгүй.
  • Дараахад зорьсон мэдэгдэл, үйлдэл хийх уриалга, урамшуулал:
    • Яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл гацсан болох нь батлагдсан, эсвэл батлагдсан болох нь олон нийтэд нээлттэй үед зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд хандах эрхийг хаах. ЭСВЭЛ:
    • Хувь хүн, тодорхой бүлгийн хүмүүсийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээнд хандах эрх, саадгүй замаар зорчих эрхийг аюулгүй байдалд нь заналхийлэхүйц байдлаар хаах замаар онилох
  • Дараах байдлаар сонгогч, тооллогод хөндлөнгөөс оролцох:
    • Албан ёсны сонгууль, эсвэл тооллогод оролцох хувь хүний чадварт нөлөөлөх зохион байгуулалттай хөндлөнгийн оролцоог уриалах.
    • Санал өгөх, хүн амын тооллогод оролцвол хууль сахиулах байгууллагын арга хэмжээнд хүргэж болзошгүй гэж мэдэгдэх (жишээлбэл баривчлах, нутгаас хөөх, хорих гэх мэт)
    • Сонгогч, сонгуулийн ажилтны үйл ажиллагааг хянах, ажиглах зорилгоор сонгуулийн талбар луу очихоор заналхийлэхийн зэрэгцээ сүрдүүлгийн шинжтэй байх (жишээ нь “Хэний хүү гэдгээ харуулъя!”, “Дайтмаар байгаа юм байх даа? Дайтаад өгье л дөө” гэх мэт)
    • Сонгуулийн дараах талбар луу очихоор заналхийлэхийн зэрэгцээ сүрдүүлгийн шинжтэй байх (жишээ нь “Хэний хүү гэдгээ харуулъя!”, “Дайтмаар байгаа юм байх даа? Дайтаад өгье л дөө” гэх мэт)
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Гэмт үйлдэл зохион байгуулах, гэмт хэрэг өдүүлэх талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох