Хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл ба нүцгэн бие

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид хүүхдийн бэлгийн мөлжлөг эсвэл хүүхдэд аюул учруулахуйц контент эсвэл үйлдлийг зөвшөөрдөггүй. Бид хүүхдийн мөлжлөгийн талаар мэдмэгцээ холбогдох хуулийн дагуу Сураггүй алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдийн үндэсний төвд (NCMEC) мэдээлдэг. Хүмүүс заримдаа сайн санааны үүднээс өөрийн хүүхдийнхээ нүцгэн зургийг хуваалцдагийг бид мэдэх хэдий ч тэдгээр зургийг бусад хүмүүс зүй бусаар ашиглахаас, мөн бусад хүн зургийг дахин ашиглах, завшихаас сэргийлэхийн тулд ерөнхийдөө арилгадаг.
Бид өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх, онлайн аюулгүй байдал, ялангуяа хүүхдийн аюулгүй байдал ба дүрмийг сахиулах талаар хэлэлцэж, сайжруулахаар Meta-ийн Аюулгүй байдлын зөвлөл зэрэг хөндлөнгийн мэргэжилтнүүдтэй мөн хамтарч ажилладаг. Хүүхдийн мөлжлөгийн эсрэг тэмцэхэд бидний ашиглаж буй технологийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Дараахыг бүү нийтэл:
Хүүхдийн бэлгийн мөлжлөг
Хүүхдийн (үүнд бодит хүүхэд, бага насны хүүхэд, нярай хүүхэд, эсхүл дүрслэх урлаг, хиймэл оюунаар бүтээсэн контент, зохиомол дүр, хүүхэлдэй зэрэг бодит бус хүн төст дүрслэл зэргийг оролцуулсан) бэлгийн мөлжлөгөөр заналхийлсэн, дүрсэлсэн, магтсан, дэмжсэн, заавар өгсөн, санаархлаа илэрхийлсэн, оролцсоноо хүлээн зөвшөөрсөн контенттой холбоотой үйл ажиллагаа, харилцаа, эсвэл уг контентын холбоосыг хуваалцах. Үүнд дараах, болон үүгээр үл хязгаарлагдах бусад зүйл хамаарна:
  • Бэлгийн хурьцал
    • Хамгийн багадаа нэг хүний бэлгэ эрхтэн, хошного харагдах, нөгөө хүний бэлгэ эрхтэн, хошного руу оруулж эсвэл хүрэлцэж буйг ил тод харуулсан бэлгийн эсхүл аман хурьцал.
    • Хүрэлцэх нь зайлшгүй эсвэл шууд харагдахгүй байх зэргээр бэлгийн эсхүл аман хурьцлыг дам илтгэсэн.
    • Үйлдэх нь зайлшгүй эсвэл шууд харагдахгүй байх зэргээр бэлгэ эрхтэн эсвэл хошногоны нүхийг өдөөж буй.
    • Дээрхийн адил боловч амьтан оролцсон.
  • Хүүхдийг дор дурдсан болон үүгээр үл хязгаарлагдах байдлаар бэлгийн харьцааны элементийн хамт харуулсан:
    • Боож хүлсэн
    • Бэлгийн дур хүсэл хөдөлсөн шинж тэмдэг
    • Бэлгэ эрхтэн, хошногод анхаарлыг төвлөрүүлсэн
    • Бэлгийн дур хүсэл нь хөдөлсөн насанд хүрэгч байх
    • Бэлгийн сэрэл, таашаал, бэлгийн хүчирхийлэлд зориулсан бэлгийн хэрэгсэл байх, эсвэл өөр дурын биет ашиглах
    • Бэлгийн сэдэлтэй хувцас
    • Тайчих үзүүлбэр
    • Зохион байгуулалттай орчин (жишээ нь ор), эсвэл мэргэжлийн зураг авалт (чанар/фокус/өнцөг)
    • Гүн үнсэлт
    • Хүний хөхний толгойг өдөөх, эсвэл эмэгтэй хүний хөх базах (Хөхөөр хооллохоос БУСАД ТОХИОЛДОЛД)
    • Бэлгийн харьцааны үр дүнг харуулсан
  • Бэлгийн дур хүсэл өдөөх агуулгад хүүхэд оролцуулсан контент
  • Эрүүл мэндийн утга агуулгыг төвийг сахисан байр сууриас хэлэлцэхээс бусад тохиолдолд хүүхдийг бэлгийн харьцаанд оролцуулахыг дэмжих, сурталчлах, өмгөөлөх, оролцохыг дэмжсэн контент.
  • Хүүхдийн бэлгийн мөлжлөгт өртсөн гэх хохирогчийг нэр эсвэл зургаар нь илчилсэн, элэглэсэн контент
Өдөөн хатгах
Дараах хэлбэрээр хүүхдийг дүрслэн харуулсан эсхүл оролцуулсан бэлгийн сэдэлтэй контент эсвэл аливаа үйлдэл:
  • Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн материал (ХБХМ)
  • Бодит эсвэл бодит бус хүүхдийн нүцгэн бие
  • Бодит эсвэл бодит бус хүүхдийн нүцгэн биеийг бэлгийн сэдэл болгосон зураг, бичлэг
Хүүхэдтэй зохисгүй харилцах
Хүүхэдтэй зохисгүй харилцахыг дэмжсэн эсвэл ийнхүү үйлдэх нөхцөл бүрдүүлсэн агуулга, үүнд:
  • Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг ятган үнэмшүүлэх, зохион байгуулах эсхүл төлөвлөх
  • Хүүхэдтэй зориудаар эсхүл хувийн зурвас харилцаагаар бэлгийн харьцааны сэдвээр ярилцах, санал болгох, харуулах, бэлгийн шинжтэй материалыг хүүхдэд эсхүл хүүхдээс авах, авахыг хүсэх зэргээр хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татах
  • Хүүхэдтэй далд утгаар бэлгийн сэдэлтэй зурвасаар харилцах
  • Хүүхдээс зурвасаар дамжуулан бэлгийн сэдэлтэй зүйл авах, авахыг хүсэх
Мөлжлөгийн шинжтэй дотно харилцааны зураг, бичлэг ба бусдыг нүцгэн зургаар нь сүрдүүлэх
Дараах хэлбэрээр хүүхдийг мөлжихийг оролдсон контент:
  • Биеийн нууц далд хэсгийн жинхэнэ, жинхэнэ бус зураг эсвэл мэдээллийг нь задруулна хэмээн сүрдүүлэх замаар мөнгө, таашаал, биеийн нууц хэсгийн зураг бичлэгийг албадан авах
  • Хувийн бэлгийн сэдэлтэй харилцан яриа эсхүл биеийн нууц хэсгийн жинхэнэ, жинхэнэ бус зургийг бусдад дамжуулах, айлган сүрдүүлэх, бусдад дамжуулахаар санаархаж буйгаа мэдэгдэх
Хүүхдийг бэлгийн сэдэл болгох
  • Бодит эсхүл бодит бус хүүхдийг бэлгийн сэдлээр харуулсан контент (үүнд зураг, дүрс бичлэг, урлагийн биет бүтээл, дижитал контент, аман зураглал)
  • Бодит эсхүл бодит бус хүүхдийг бэлгийн сэдэл болгох зорилготой бүлгүүд, хуудас, профайл
Хүүхдийн нүцгэн бие
Дараах хэлбэрийн бодит болон бодит бус хүүхдийн нүцгэн биеийг дүрсэлсэн контент:
  • Бодит болон бодит бус хүүхдийн бэлгэ эрхтнийг ойртуулан харуулсан
  • Дараахыг харуулсан бодит эсхүл бодит бус нүцгэн нялх хүүхэд:
    • Нэвт харагдах хувцсаар халхалсан ч ил харагдах бэлгэ эрхтэн
    • Хошного ба/эсвэл өгзөг ил харагдах бүрэн нүцгэн ойроос авсан зураг
  • Дараахыг харуулсан бодит эсхүл бодит бус бага насны нүцгэн хүүхэд:
    • Ил харагдах бэлгэ эрхтэн (үүнд умдгийн үсээр эсвэл нэвт харагдах хувцсаар халхалсан бэлгэ эрхтэн)
    • Хошного ба/эсвэл өгзөг ил харагдах бүрэн нүцгэн ойроос авсан зураг
    • Ил харагдах эмэгтэй хүний хөхний толгой
    • Бэлгэ эрхтэн эсвэл эмэгтэй хүний хөхний толгой харагдахгүй байсан ч хүзүүнээс өвдөг хүртэл хувцасгүй байх
  • Бодит бус зураг, дүрслэл нь эрүүл мэндийн зориулалттай, эсвэл хүүхдийн нүцгэн биеийг бэлгийн бус байдлаар бодит урлагийн бүтээлд дүрсэлснээс бусад
Хүүхдийн бэлгийн бус хүчирхийлэл
Зураг нь бодит урлагийн бүтээл, хүүхэлдэйн кино, кино, видео тоглоомоос авсан биш бол бодит болон бодит бус хүүхдийн бэлгийн бус хүчирхийллийг харуулсан видео, гэрэл зураг
Хүүхдийн бэлгийн бус хүчирхийллийг магтах, дэмжиж, сурталчлах, өмгөөлөх, зааварчилга өгөх эсвэл оролцохыг дэмжсэн контент
Манай хянагч нар болон автоматжуулсан систем Хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл ба нүцгэн биеийн (ХБМХНБ) тухай бодлогыг зөрчсөн бүртгэлийг устгахаас гадна хүсээгүй эсвэл аюултай харилцаанаас урьдчилан сэргийлэхэд туслах дохиог өргөн хүрээнд авч үздэг.
  • Бид бусад бүртгэлтэй харилцсан харилцаа, зөрчилтэй контентыг хайсан, харилцсан байдал (таалагдлаа дарах, хадгалах гэх мэт) эсвэл манай бодлогыг зөрчсөний улмаас хассан нийгэмлэгт (Бүлэг гэх мэт) гишүүнчлэлтэй байх зэрэгт үндэслэн бүртгэлийг идэвхгүй болгох буюу насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, онцлогт хандах эрхийг хязгаарлана (жишээ нь: зарим бүртгэлийг дагах чадавх).
Дараах төрлийн контентод бид доторх агуулга нь хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж болзошгүйг мэдэгдэх зорилгоор анхааруулах дэлгэцийг оруулдаг бөгөөд агуулгыг үзэх боломжийг насанд хүрэгч буюу арван найм нас хүрсэн хүмүүсээр хязгаарлана:
  • Хүүхдийн бэлгийн бус хүчирхийлэл үйлдэж буй цагдаагийн алба хаагч эсвэл цэргийн албан хаагчийг дүрсэлсэн зураг, дүрс бичлэг
  • Хүүхдийг аюулгүй байдалд нь буцаан оруулах зорилгоор хууль сахиулах байгууллага, хүүхэд хамгаалах агентлаг, аюулгүй байдлын итгэмжлэгдсэн түнш биднээс контентыг платформд хэвээр үлдээхийг хүсэж буйгаа илэрхийлсэн тохиолдолд хүүхдийн бэлгийн бус хүчирхийллийн видео, гэрэл зураг
Дараах агуулгын хувьд бид доторх агуулга нь хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж болзошгүйг мэдэгдэх зорилгоор эмзэг сэдвийн тухай анхааруулсан дэлгэцийг оруулдаг:
  • Шашны зан үйлийн хам сэдвийн хүрээнд хүүхдийг хүчээр ус руу оруулж буй видео эсвэл зураг
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
Дараах төрлийн контентод бид доторх агуулга нь хүмүүсийн хувьд эмзэг сэдэв байж болзошгүйг мэдэгдэх зорилгоор анхааруулах шошго оруулдаг:
  • Хүчирхийллийн тайлбар дагалдаагүй эсвэл хүчирхийллийн сэдвээр хуваалцсанаас бусад тохиолдолд өлсгөлөн, хоморголон устгах, дайны гэмт хэрэг эсвэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн хам сэдэвт хүүхдийн нүцгэн биеийг дүрсэлсэн мэдээний агентлагийн нийтэлсэн зураглалыг хасна
Түүнчлэн бид хэвлэл мэдээллийн түнш, ТББ, аюулгүй байдлын итгэмжлэгдсэн бусад түншийн мэдээлснээр хүүхдийн бэлгийн бус хүчирхийллийн үр дагаврыг дүрсэлсэн зураг, дүрслэлийг ч мөн устгаж болно.
Тухайн контент хувь хүний хэн болохыг танихад хүргэх мэдээлэл агуулсан тохиолдолд бид хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хохирогч гэж таамагласан хохирогчийг таньж болох контентыг нэр, зургаас бусад аргаар хасна.
Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учирсан, Хууль сахиулах байгууллага, Засгийн газар, Итгэмжлэгдсэн түншээс хүсэлт гаргасан, эсвэл контентыг хүүхэд, хүүхдийн эцэг эх/хууль ёсны асран хамгаалагчаас мэдээлсэн тохиолдолд бид нууцлалтай бага насны хүүхдийн хэн болохыг таних зорилготой бүтээгдсэн контентыг хасаж болзошгүй.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Өгөгдөл
Сүүлд нийтлэгдсэн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг үзнэ үү.
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл ба нүцгэн биеийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох