Жинхэнэ бодит хүний төлөөлөл

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Үнэн бодит байх нь манай хамт олны суурь юм. Үнэн бодит байх нь хүмүүс бие биенийхээ өмнө болон Meta-ийн өмнө утга учиртай арга замаар хариуцлага хүлээдэг хүрээлэл бий болгоход тусалдаг гэдэгт бид итгэдэг. Бид дэлхий нийтэд өөрийгөө таниулах олон янзын арга замыг зөвшөөрөхийн хажуугаар хүний нэр барих болон хувийн мэдээллийг худал мэдүүлэхээс мөн урьдчилан сэргийлэхийг хүсэж байна. Хүмүүс бие биедээ итгэж, хамтын нийгэмлэг бүрдүүлж чадах аюулгүй, нээлттэй орчноо хадгалахын тулд, бид бусад хүнийг хуурахын тулд үүсгэсэн, эсвэл ашигласан бүртгэл, профайл үүсгэхийг зөвшөөрөхгүй.
Бид Facebook дээр хүмүүсээс өөрсдийг нь жинхэнээр нь хэн болохыг илэрхийлдэг, өдөр тутмын амьдралдаа ашигладаг нэрээр нэг бүртгэл үүсгэхийг шаарддаг. Бид хүмүүст өөрсдийнхөө хэн болохыг илэрхийлдэг ондоо хэсгийг, тухайлбал сонирхол, бизнес зэргээ илэрхийлэхэд тусалдаг Нэмэлт профайл бүтээлээ.
Бид дараах тохиолдолд манай үйлчилгээг ашиглахыг хориглож, Facebook, Instagram, Threads бүртгэл, эсвэл бусад Facebook байгууллагыг (Хуудас, бүлэг гэх мэт) хязгаарлаж, идэвхгүй болгоно:
  • Бага насны хүүхдийнх
  • Дараах байдлаар өөр хүн, албан байгууллагын нэр барих:
    • Бусдыг хуурах зорилгоор зураг, нэр, төстэй байдлыг нь ашиглах
    • Хэрэглэгч ашиглахыг зөвшөөрөөгүй байхад тухайн өөр хүн, албан байгууллагын дуу хоолойгоор ярих (Хуудас, профайл үүсгэх замаар гэх мэт)
  • Бусдыг хууран мэхлэх, дүрэм хэрэгжүүлэхээс зайлсхийх, эсвэл манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчихийн тулд хэн болохоо худал мэдүүлэх. Бид төөрөгдүүлэх зорилгоор таних мэдээллийг худал мэдүүлснийг үнэлэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг авч үзнэ, үүнд:
    • Таних мэдээллийг, тухайлбал нэр, насыг дахин давтан эсхүл илэрхий өөрчилсөн
    • Төөрөгдүүлсэн шинжтэй профайлын мэдээлэл, тухайлбал намтар ба профайлын байршил
    • Бэлэн зураг ашиглах
  • Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн нэр ашиглах.
Facebook дээр профайл, эсвэл бүртгэлийг түр хязгаарлахаас эхлээд бүрмөсөн идэвхгүй болгох гэх мэт арга хэмжээ авахаас өмнө танаас нэмэлт мэдээлэл авахыг зорино:
  • Төрсөн огноогоо худал оруулах
  • Өдөр тутамдаа хэрэглэдэг жинхэнэ нэр биш нэр ашиглах
  • Нэгээс олон хүнийг төлөөлдөг, эсвэл олон хүн ашигладаг нэг бүртгэл үүсгэх
  • Олон Facebook бүртгэл үүсгэх, ажиллуулах
  • Хүн биш зүйл, жишээлбэл бизнес, тэжээвэр амьтан, зохиомол дүрийг төлөөлсөн бүртгэл үүсгэх
  • Хоосон профайлыг удаан хугацаагаар унтаа байдалд байлгах
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Жинхэнэ бодит хүний төлөөллийн талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох