Насанд хүрэгчийн нүцгэн бие, бэлгийн харилцаа

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид олон нийтийн дундах зарим хүмүүст, ялангуяа уламжлалт соёл, насны хэмжээнээс шалтгаалан эмзэг тусаж болзошгүй нүцгэн бие, эсвэл бэлгийн харьцааг үзүүлсэн агуулгыг хязгаарлана.
Эсэргүүцлийн хэлбэр, үйл хэргийн тухай мэдлэг мэдээлэл олгох, боловсролын эсвэл анагаах ухааны зэрэг олон янзын шалтгааны улмаас нүцгэн биеийг харуулж болохыг бид ойлгож байна. Зорилго нь ийм болох нь илэрхий, зохистой бол бид тухайн агуулгыг зөвшөөрдөг. Жишээлбэл, бид эмэгтэй хүний хөхний толгой нь гарсан цээжний зургийг хязгаарладаг ч эсэргүүцлийн үйлдлийг дүрсэлсэн, хүүхдээ хөхөөрөө хооллож буй эмэгтэйчүүд, хөх тайрах мэс заслын дараах сорвины зураг зэрэг бусад зургийг зөвшөөрдөг (зарим тохиолдолд эмзэг агуулгын анхааруулах дэлгэц байрлуулах болон насны хязгаарлалт тавина). Түүнчлэн бид нүцгэн биеийг харуулсан биет бүтээл буюу уран зураг, баримтал зэргийн фото зургийг зөвшөөрнө (зарим тохиолдолд эмзэг агуулгын анхааруулах дэлгэц байрлуулж, насны хязгаарлалт тавина). Бид зөвшөөрөлгүй, эсвэл насанд хүрээгүй хүүхдийн контентыг хуваалцахаас сэргийлэх үүднээс бэлгийн холбогдолтой зураг, дүрслэлийг устгадаг.
Бид энэхүү бодлогын дагуу нүцгэн бие, бэлгийн харьцааг харуулсан бодит гэрэл зураг, “бодит мэт” харагддаг эсэхээс үл хамааран (жинхэнэ хүн шиг харагддаг) видео, нүцгэн бие, бэлгийн харилцааны хиймэл оюун, эсвэл компьютероор үүсгэсэн зураг, дижитал зургийг устгана. Доор дурдсаны дагуу бид зарим жинхэнэ урлагийн бүтээл, эрүүл мэндийн, боловсролын, мэдлэг мэдээлэл олгох контентыг болгоомжтой зөвшөөрдөг бөгөөд эдгээрийг бодлогод дэлгэрэнгүй тайлбарлав.
Бид бүх хэрэглэгчид дараах контентыг зөвшөөрөхгүй:
Насанд хүрэгсдийн нүцгэн бие
  • Эдгээрийг харуулсан насанд хүрсэн хүний нүцгэн биеийн бодит мэт/дижитал зураг дүрслэл:
    • Бэлгэ эрхтэн ил харагдах (үүнд умдагны үсээр эсхүл дижитал зүйлээр халхалсан)
    • Хошного ил гарсан, бөгсөн хэсгийг ойртуулан харуулсан
    • Хөхөөр хооллох, эсэргүүцэл үзүүлэх сэдвээс бусад тохиолдолд эмэгтэй хүний хөхний толгойг ил харуулсан
  • Бичлэгт харагдах хүнд мэдэгдэхгүйгээр бичлэг хийж, гуя салтаа, хөх, өгзөг хэсгийг нь онцолсон бодит мэт/дижитал видео бичлэг
  • Бид насанд хүрэгсдийн нүцгэн биеийг анагаах ухаан эсхүл эрүүл мэндийн зэрэг бусад агуулгаар дүрслэхийг хязгаарлалттайгаар зөвшөөрч болохыг анхаарна уу. Үүнийг дараах хэсэгт маш дэлгэрэнгүй заасан.
Насанд хүрэгсдийн бэлгийн харьцаа
  • Насанд хүрсэн хүний бэлгийн харилцааны бодит мэт/дижитал зураг, тухайлбал:
    • Хурьцал үйлдэх ба бэлгийн дур хүслийг өдөөж буйг дараах байдлаар илэрхий харуулсан:
      • Нэг хүний ам, бэлгэ эрхтэн нөгөө хүний бэлгэ эрхтэн, хошноготой хүрэлцэх, орж байгаа, эсхүл бэлгэ эрхтэн дотор секс тоглоом орсон зэрэг нэг буюу түүнээс олон хүний бэлгэ эрхтэн, хошного харагдах, ил тод бэлгийн харилцаа, аман хурьцал
      • Хүний бэлгэ эрхтэн, хошногоны бэлгийн дур хүслийг өдөөж буй, эсвэл хүний бэлгэ эрхтэн, хошного дотор секс тоглоом байрлуулсан бөгөөд бэлгэ эрхтэн, хошноготой хүрэлцэж байгааг шууд харуулан бэлгийн дур хүслийг илэрхий өдөөх
    • Хурьцал үйлдэх ба бэлгийн дур хүслийг өдөөж буйг ил бусаар харуулах:
      • Нэг хүний ам, бэлгэ эрхтэн нөгөө хүний бэлгэ эрхтэн, хошного руу орох, хүрэлцэж байгаа бөгөөд бэлгэ эрхтэн, хошного ба/эсвэл орох, хүрэлцэх үйлдэл нь шууд харагдахгүй байхаар бэлгийн харилцаа, аман хурьцлыг далд харуулсан.
      • Хүний бэлгэ эрхтэн, хошногыг өдөөж буйг өдөөх байдлаар илэрхийлсэн эсвэл секст тоглоомыг хүний бэлгэ эрхтэн, хошногоны дээд талд байрлуулсан, дотогш оруулсан, эсхүл хүний бэлгэ эрхтэн, хошногоны тус газар секс тоглоом тавих буюу эрхтэнд хийж буй далд харуулсан боловч бэлгэ эрхтэн, өдөөлт, байрлуулах, дотогш хийх үйлдэл шууд харагдахгүй
      • Нэг хүний гар, ам, бэлгэ эрхтэн нөгөө хүний бэлгэ эрхтэн, хошногод хүрэлцэх гэж байгаа байдлаар бэлгийн харьцаанд орох дөхсөнийг харуулах.
    • Бэлгийн харьцаа ба бэлгийн дур хүслийг өдөөж буйг бусад хэлбэрээр харуулах:
      • Бэлгэ эрхтэн хөвчрөх
      • Бэлгийн харьцааны үр дүнг харуулсан
      • Аман тушаа эсвэл аманд байрлуулсан секс тоглоом
      • Хүний ил харагдах хөхний толгойг өдөөх
      • Эмэгтэй хүний хөхийг базах, шувтрах буюу хуруугаар барих хөдөлгөөнөөр эмэгтэй хүний хөхний шинж, хэлбэр дүрсийн өөрчлөлтийг харуулах. Бид хүүхдийг хөхөөр хооллохтой холбоотой агуулгад шувтрах үйлдлийг зөвшөөрдөг.
    • Дараах зүйлсийг оруулж бэлгийн гаж сонирхлыг харуулсан бодит мэт/дижитал зураг дүрслэл, биет бүтээл
      • Хүнийг эсвэл амьтныг үхэлд хүргэхүйц үйлдэл
      • Мөчлөх
      • Ижил төрөлтнөө барьж идэх
      • Ялгадас, шээс, нулимах, сарын тэмдэг, бөөлжис
      • Амьтантай хурьцах
      • Ураг төрлийнхөнтэйгөө хурьцах
      • BDSM буюу дарлагдах ба дуулгавартай байх, ноёрхох ба захирагдах, садизм ба мазохизм, зөвхөн бэлгийн харьцааг илтгэсэн
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн агуулгаар хуваалцсан бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөж буйг илэрхий харуулсан фото зураг мэт дүрслэл, биет бүтээл
  • Бэлгийн харьцааны уртасгасан дуу бичлэг
  • Бид бэлгийн харьцааг анагаах ухаан эсхүл эрүүл мэндийн зэрэг бусад агуулгаар дүрслэхэд хязгаарлалттайгаар зөвшөөрч болохыг анхаарна уу. Үүнийг дараах хэсэгт маш дэлгэрэнгүй заасан.
Дараах төрлийн контентод бид агуулгыг үзэх боломжийг 18 буюу түүнээс дээш насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлаж, тухайн контент эмзэг байж болзошгүйг анхааруулсан тэмдэг тавина:
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн агуулгаар хуваалцсан бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөж буйг илэрхий харуулсан дижитал зураг дүрслэл, биет бүтээл
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн агуулгатай бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөж буйг илтгэсэн фото зураг мэт/дижитал зураг дүрслэл, биет бүтээл
  • Хүйс солиулах мэс заслын агуулгатай бэлгэ эрхтэн, хошногыг ил харуулсан, өгзгийг ойртуулж харуулсан, эмэгтэй хүний хөх зэргийг ил харуулсан фото зураг мэт/дижитал зураг дүрслэл, биет бүтээл
  • Хүний бэлгэ эрхтнийг (үүнд бэлгэ эрхтнийг дижитал зүйлээр эсхүл зөвхөн умдагны үсээр халхалсан), хошного, бөгсөн талыг ойроос, хөхний товч ил харуулсан биет бүтээл, үүнд тухайн зурагт нүцгэн биеийг онцолсон бөгөөд анагаах ухаан, эрүүл мэндийн агуулгагүй
  • Хүний бэлгэ эрхтнийг (үүнд бэлгэ эрхтнийг дижитал зүйлээр эсхүл зөвхөн умдагны үсээр халхалсан), хошного, бөгсөн талыг ойроос, эмэгтэй хүний хөхний товч ил харуулсан бодит мэт харагдах/дижитал бүтээл, үүнд тухайн зурагт нүцгэн биеийг онцолсон бөгөөд өлсгөлөн, хоморголон устгах, дайны гэмт хэрэг, хүмүүнлэгийн эсрэг гэмт хэргийн агуулгаар хуваалцсан
Дараах төрлийн контентод бид агуулгыг үзэх боломжийг 18 буюу түүнээс дээш насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлана:
  • Зөвхөн дижитал давхарга, эсвэл гэрэл үл нэвтрэх биетээр халхалсан нэвт харагддаг хувцсаар халхалсан нүцгэн биеийг дүрсэлсэн бодит мэт/дижитал зураг
  • Зурагт хүний гуя, бөгсөн тал, эсхүл эмэгтэйн хөхийг онцлон харуулсан бодит мэт/дижитал зураг
  • Зөвхөн биеийн хэлбэр, дүрс харагдах боловч ил эсхүл далд байдлаар бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөж буйг дүрсэлсэн бодит мэт/дижитал зураг дүрслэл, биет бүтээл
  • Дараах зураглалтай бодит бүтээл
    • Анагаах ухаан, эрүүл мэндийн сэдвээр нийтэлсэн боловч далд/бусад хэлбэрийн бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөсөн зураг
    • Төвийг сахисан, эсвэл буруушаасан хандлагаар хуваалцсан бөгөөд дүрсэлсэн хүн, амьтан нь бодит бус үед амьтантай хурьцахыг дүрсэлсэн зураг
  • Бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг өдөөж буйг илтгэсэн зохиомол бодит мэт зураг дүрслэл
  • Эдгээрийг дүрсэлсэн бодит мэт/дижитал зураг дүрслэл, биет бүтээл
    • Хэл харагдахаар үнсэлцэх, бэлгийн сэдэлтэй эсхүл эротик бүжиг зэрэг бэлгийн харьцаанд холбогдох үйлдлүүд
    • Бэлгийн харьцааг дүрсэлж буй хүн
    • Бэлгэ эрхтэн, гар хангалга, аман хурьцал, бэлгийн хурьцал зэргийг илэрхийлсэн дохио зангаа
    • Порнограф сурталчилсан вебсайтын лого, дэлгэцийн зураг, видео клип
  • Бэлгийн харьцааны дуу чимээг агуулсан контент
Бид дараах төрлийн контентод тухайн контентын агуулга хүмүүст эмзэг тусаж болзошгүйг мэдэгдэх зорилгоор нэмэлт тэмдэглэл оруулна:
  • Эдгээрийг дүрсэлсэн бодит мэт/дижитал зураг дүрслэл, биет бүтээл:
    • Хүний бэлгэ эрхтнийг (үүнд бэлгэ эрхтнийг дижитал зүйлээр эсхүл зөвхөн умдагны үсээр халхалсан), хошного, бөгсөн талыг ойроос, хөхний товч ил харуулсан бодит бүтээл , үүнд тухайн зурагт нүцгэн биеийг онцолсон бөгөөд анагаах ухаан, эрүүл мэндийн агуулгаар хуваалцсан. Үүнд эдгээр жишээ байж болно:
      • Төрөх, төрсний дараах үе
      • Хавдар, бусад өвчлөлөөс сэргийлэхээр өөрийгөө шалгах
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн агуулгаар (үүнд хөх тайрах эсхүл хавдрын дараах шивээс зэрэг) хөхний товчийг ил харуулсан
Энд дурдсан Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд бидэнд нэмэлт мэдээлэл болон хам сэдэв шаардлагатай:
  • Зарим тохиолдолд бид Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчих контентыг ёжлолтой гэдэг нь илэрхий болсон тохиолдолд шошго хадаж, 18 буюу түүнээс насны хэрэглэгчдэд зөвшөөрч магадгүй. Хэм хэмжээг зөрчсөн элементүүд нь өөр зүйл эсвэл хэн нэгнийг элэг доог болгох эсвэл шүүмжлэх зорилгоор егөөдөж эсвэл холбож байвал контентыг зөвшөөрнө.
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Өгөгдөл
Сүүлд нийтлэгдсэн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг үзнэ үү.
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Насанд хүрэгчийн нүцгэн бие, бэлгийн харилцааны талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох