Бүртгэлийн бүрэн бүтэн байдал

Бодлогын дэлгэрэнгүй

ЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ
Бодлогын үндэслэл
Бид аюулгүй орчноо хадгалж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжихийн тулд хамтын нийгэмлэгт хортой бүртгэлийг хязгаарлах буюу устгадаг. Бид манай аль ч бүтээгдэхүүн дэх бодлогыг тогтмол зөрчсөн бүртгэлийг хязгаарлах, устгах автоматжуулсан болон гар аргаар ашигладаг системийн хослолыг боловсруулсан юм.
Бүртгэлийг устгах нь ноцтой арга хэмжээ тул бид олон нийтэд аль болох манай дүрмийг мэдэж авах, Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг дагах боломж олгохыг зорьдог. Жишээлбэл: бид контент устгах бүрдээ мэдэгдэл гаргадаг ба ихэнх тохиолдолд хүмүүст зөрчлийн төрөл, хэрэгжүүлсэн хязгаарлалтын талаар мэдээлэл өгдөг. Манай дүрэм хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөрчлийн ноцтой шинж, бүртгэлийн зөрчлийн түүх, нийгэмлэгт учруулах эрсдэл, хор хөнөөлтэй шууд хамааралтай байдаг. Давтан анхааруулга болон хязгаарлалтыг үл тоон үргэлжлүүлэн зөрчил гаргах, аюулгүй байдлын ноцтой эрсдэлд хүргэсэн зөрчил нь хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгоход хүргэнэ.
Ил тод байдлын төвөөс Meta бодлогоо хэрхэн хэрэгжүүлдэг, бүртгэлийг хэрхэн хязгаарладаг болох талаар нэмэлт мэдээлэл авна уу.
Бид дараах тохиолдолд бүртгэл, бусад объект (хуудас, бүлэг, арга хэмжээ), бизнесийн өмч (Бизнес менежер, сурталчилгааны бүртгэл) зэргийг хязгаарлаж, идэвхгүй болгож болзошгүй:
  • Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хор хөнөөл учруулахуйц байдлаар зөрчсөн, тухайлбал, хувь хүн болон олон нийтийн аюулгүй байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэйн улмаас бидний зүгээс хууль сахиулах байгууллагад хандахад хүргэсэн
  • Манай олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг аливаа хор хөнөөл учруулахуйц байдлаар зөрчсөн, тухайлбал, хувь хүн болон олон нийтийн аюулгүй байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэйн улмаас бидний зүгээс хууль сахиулах байгууллагад хандахад хүргэсэн
  • Манай Сурталчилгааны хэм хэмжээг залилан мэхлэх, бизнест хор учруулах байдлаар зөрчсөн
  • Зөрчилтэй контент нийтэлж, эсхүл зөрчилтэй объектыг эсхүл бизнесийн өмчийг удирдах замаар Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг байнга зөрчсөн
  • Манай Сурталчилгааны хэм хэмжээг байнга зөрчдөг
  • Зөрчих зорилготой болох нь илэрхий үйлдэл, зан үйл гаргасан
Бид дараах бүртгэл, бусад объект (хуудас, бүлэг, арга хэмжээ), бизнесийн өмч (Бизнес менежер, сурталчилгааны бүртгэл) зэргийг хязгаарлаж, идэвхгүй болгож болзошгүй:
  • Идэвхгүй болсон бүртгэлтэй нэг адил эзэнтэй
  • Өмнөх бүртгэлийг эсхүл объектыг устгасан болохыг нуун дарагдуулахын тулд шинээр үүсгэх буюу дахин ашиглах, үүнд өмнө устгаж байсан хэрэглэгчийн бүртгэл эсхүл объект нь нэг эзэмшигч болон контенттой болох нь тогтоогдсон
  • Бүртгэлийг хориглосон хэрэглэгчтэй холбоо тогтоох зорилгоор үүсгэсэн
  • Хууль сахиулах арга хэмжээ эсхүл хяналтын үйл явцаас зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа
Бид дараах хэлбэрийн бүртгэл, бусад объект (хуудас, бүлэг, арга хэмжээ), бизнесийн өмч (Бизнес менежер, сурталчилгааны бүртгэл) зэргийг хязгаарлаж, идэвхгүй болгож болзошгүй:
  • Манай дүрмийг зөрчдөг буюу биелүүлэхээс зайлсхийдэг бүлэг хэрэглэгчдийн сүлжээ эсхүл бусад этгээдтэй ойр холбоо хамааралтай
  • Манай бодлогыг байнга эсхүл илэрхий зөрчдөг бүртгэл эсхүл бусад этгээдийн сүлжээн дэх зохион байгуулалттай
  • Бүртгэлүүдийн сүлжээ ашиглан зөрчих зорилготой болох нь илэрхий үйлдэл, зан үйл
Бид платформоос гадуурх үйлдэл нь манай платформд дараах болон бусад байдлаар хор хөнөөл учруулж болзошгүй бол бүртгэл, бусад объект (хуудас, бүлэг, арга хэмжээ), бизнесийн өмч (Бизнес менежер, сурталчилгааны бүртгэл) зэргийг хязгаарлаж, идэвхгүй болгоно:
  • Бэлгийн хүчирхийлэгч, хүүхдийн эсхүл насанд хүрэгчдийн бэлгийн мөлжлөгт холбогдсон этгээдийн эзэмшдэг
  • Зорилготой этгээд эзэмшдэг эсхүл түүний өмнөөс ажиллуулдаг
  • Холбогдох хуулийн дагуу манай бүтээгдэхүүн, үйлчилгээ, программ хангамжийг хүлээн авахыг хориглосон
Дараах нөхцөл байдалд бид бүртгэлийн эзэмшлийг магадлан тогтоох эсхүл зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах зорилгоор бүртгэлийн тухай нэмэлт мэдээллийг шаардаж болно:
  • Халдлагад өртсөн хэрэглэгчийн бүртгэл
  • Бүртгэл үүсгэх, ашиглах, эсхүл автомат аргаар, тухайлбал скрипт ашиглах (тухайн скрипт ашигласан үйлдэл нь зөвшөөрөлтэй замаар хийгдэж байгаа бөгөөд манай бодлогыг зөрчөөгүйгээс бусад тохиолдолд)
  • Удаан хугацаагаар идэвхгүй байсан хоосон хэрэглэгчийн бүртгэл
Хэрэглэгчийн интерфейс
Facebook хэрэглэдэг хүмүүст зориулан дүрмийг хэрэгжүүлж буй эдгээр жишээг, тухайлбал: Таны хувьд Facebook дээр байж боломгүй зүйлийг мэдээлэхэд, та Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн болохыг танд мэдэгдэхэд, зарим контентод оруулсан анхааруулах дэлгэцийн харагдах байдал зэргийг үзнэ үү.
Жич: Бид тогтмол сайжруулж байдаг тул энд үзүүлж байгаа зүйл нь одоо ашиглаж буй зүйлээс бага зэрэг хуучирсан байж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэх
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Мэдээлэгдсэнээс хойших харилцаа
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Татан буулгах
ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙС
Анхааруулах дэлгэц
Өгөгдөл
Сүүлд нийтлэгдсэн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлсэн тухай тайланг үзнэ үү.
Дүрэм хэрэгжүүлэх
Бид Facebook-ийг хэрэглэж буй хүн бүрд адил бодлого баримталдаг.
Хяналтын баг
Facebook-ийг хэрэглэж буй хүмүүсийг аюулгүй байлгахын төлөө манай 15000 гаруй хянагч бүхий олон улсын хяналтын баг өдөр бүр ажилладаг.
Оролцогч талуудын оролцоо
Facebook-ийн Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулахад гадаад мэргэжилтэн, боловсролын байгууллага, ТББ, бодлого боловсруулагч нар туслалцаа үзүүлдэг.
Бүртгэлийн шударга байдлын талаар тусламж авах
Та Facebook дээр манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн зүйлийг харсан тохиолдолд ямар арга хэмжээ авч болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Тусламжийн төвд зочлох