Өсвөр үеийнхэнд насанд тохирсон контент үзэхэд нь туслах

ШИНЭЧЛЭГДСЭН 2026 оны 5-р сарын 4
Бид өсвөр үеийнхнийг Facebook болон Instagram дээр аюулгүй, эерэг хэрэглээтэй байх, түүнчлэн тэдэнд насанд нь тохирсон контентыг үзүүлэнгээ сонирхсон зүйлсээ үзэхэд нь туслахыг хүсдэг юм. Бид өсвөр насны хүүхдүүдийг зохисгүй контент үзэхээс гурван арга замаар сэргийлж ажилладаг. Үүнд: манай дүрмийг зөрчсөн контентыг бүрмөсөн устгана, насанд хүрэгчдэд зориулсан эсвэл өсвөр насны хүүхдэд эмзэг тусаж болзошгүй контентыг нууна, түүнчлэн бидний санал болгох зүйлд хатуу зарчим баримтална.
Бид өсвөр насныханд аюулгүй, насанд нь тохирсон туршлагыг өгч буйгаа баталгаажуулахад туслах, эцэг эхчүүдийн сэтгэлийг тайван байлгахын тулд боломжит шилдэг судалгаа, мэргэжилтнүүдийн зөвлөмжийг тусгахаар арга барилаа тасралгүй шинэчилж байна. Мөн бид гэр бүлийнхэнд хэдийн танил болсон тусдаа хэм хэмжээнд аль болох ойртохыг хүссэн тул насанд тохирсон контентын удирдамжаа буюу ямар контентыг өсвөр насныхнаас нууж, 13-аас дээш насныханд зориулсан киноны ангилал болон эцэг эхчүүдийн санал хүсэлттэй харьцуулж тэдэнд санал болгохоос зайлсхийхийг тодорхойлдог удирдамжаа хянан шалгасан. Энэ нь бидний зорилго өсвөр насныханд насандаа тохирсон кино үздэгтэй нь адилаар Instagram, Facebook дээр насандаа тохирсон контентыг өгөгдмөл тохиргоогоор харуулахад оршино гэдгийг илтгэнэ.
13-аас дээш насныханд тохиромжтой гэсэн үнэлгээтэй кинонд зарим төрлийн бэлгийн дур хүсэл өдөөсөн контент харагдаж эсвэл зохисгүй үг хэллэг сонстож болохтой адилаар өсвөр насныхан Instagram болон/эсвэл Facebook дээр тийм зүйл хааяа харж болох ч бид тийм тохиолдлыг аль болох цөөлөхийн төлөө үргэлжлүүлэн хичээнгүйлэн ажиллана. Бид ямар ч систем төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрч, цаг хугацаа өнгөрөх тусам сайжруулах үүрэг хүлээн ажиллаж байна.
Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болон киноны хооронд маш олон ялгаа бий. Бид контентын тохиргоогоо шинэчлэхдээ MPA-тай хамтарч ажиллаагүй бөгөөд тэд Instagram болон/эсвэл Facebook дээрх ямар ч контентыг үнэлдэггүй, манай контентын тохиргоог ямар ч хэлбэрээр дэмждэггүй эсвэл зөвшөөрдөггүй. Харин бид эцэг эхчүүдэд хэдийн танил болсон MPA-гийн олон нийтийн удирдамж, мөн эцэг эхчүүдийн санал хүсэлтээс санаа авч ажилласан. Манай контент зохицуулалтын систем кино үнэлгээний зөвлөлтэй адилгүй тул туршлага нь яг адил биш байж болно.
Хамгаалалтын олон үе давхарга
Хүн бүрд: Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн контентыг бид устгана. Мөн бид санал болгох контентынхоо төрөлд тавих зарчмыг чангатгах болно.
❌ Үзүүлэхгүй устгах контент
Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээнд Facebook болон Instagram дээр үл зөвшөөрөх контентын төрлүүдийг заасан байдаг. Бид тэдгээр контентын талаар мэдсэн даруйд өсвөр үеийнхэн болон өөр ямар ч хүнд үзүүлэхгүйн тулд бүрэн устгадаг. Бид дүрэм зөрчсөн контентыг устгахдаа үүнийг хуваалцсан бүртгэлд анхааруулга тавих бөгөөд манай бодлогыг давтан ноцтойгоор зөрчсөн бол уг бүртгэлийг идэвхгүй болгодог. Тэрхүү бодлого нь манай олон нийтийн сүлжээнд буй өсвөр үеийнхнийг оролцуулаад хүн бүрийг хамгаалах зорилготой.
Бид дараах төрлийн болон эдгээрээр үл хязгаарлагдах контентыг бүрэн устгана:
Бид хүмүүсийг буруугаар ашиглах болон мөлжлөгийн шинжтэй аливаа контентыг, тухайлбал зөвшөөрөлгүй бэлгийн харилцаанд татан оролцуулах, хүүхдийг буруугаар ашигласан материалыг хуваалцах, асууж сураглахыг зөвшөөрдөггүй. Жишээлбэл бид эдгээрийг устгана:
❌ Биеэ үнэлэхийг санал болгосон нийтлэл эсвэл бусдаас садар самуун үйлийн бичлэгийг асууж сурагласан.
❌ Бусдын дотно эсвэл бэлгийн харьцаанд орж буй зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүй хуваалцсан.
❌ Хүүхдийг буруугаар ашигласан материалыг эсвэл нүцгэн хүүхдийн зургийг санал болгосон эсвэл асууж сурагласан нийтлэл.
Бид амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх, хооллох дур өөрчлөгдөх талаар уриалсан, магтсан, сурталчилсан контентыг зөвшөөрдөггүй боловч хүмүүст өөрийн туршлагаа хуваалцаж, тусламж эрэх орон зай үлдээдэг. Жишээлбэл бид эдгээрийг устгана:
❌ Амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх, хооллох дур өөрчлөгдөх талаар сайшаасан утгатай нийтлэл.
❌ Өөрийн биеийг гэмтээхийг дүрсэлсэн түүх.
❌ Хооллох дур өөрчлөгдөх эмгэгтэй хүнийг гутаан доромжилсон сэтгэгдэл.
Бид дээрэлхэх, дарамтлах зэрэг айлган сүрдүүлэх, гадуурхах нөхцөл бүрдүүлж болзошгүй контентыг зөвшөөрдөггүй. Жишээлбэл бид эдгээрийг устгана:
❌ Хүмүүсийг арьсны өнгө, шашин шүтлэг, яс үндэс, хүйсийн илэрхийлэл, бэлгийн хандлага зэргээр нь хүнээс өөр юмтай жиших.
❌ Бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хувиар элэглэн тохуурхах.
❌ Хувь хүнийг таних боломжтой мэдээллийг задруулахаар сүрдүүлсэн нийтлэл (паспортын дугаар гэх мэт) эсвэл бусдыг дарамтлахыг өдөөн хатгах.
Бид манай платформоор хориотой бараа, үйлчилгээг худалдан авах, худалдах, арилжихыг зөвшөөрөхгүй. Түүнчлэн бид хүмүүст зарим төрлийн бодисыг сурталчлах, тэдгээрийг хэрхэн хэрэглэх тухай заавар өгөхийг зөвшөөрөхгүй. Жишээлбэл бид эдгээрийг устгана:
❌ Төрөл бүрийн мансууруулах бодис худалдан авах, худалдах, арилжихыг санал болгосон түүх.
❌ Тамхи, никотин, согтууруулах ундаа худалдан авах, худалдах, арилжихыг асууж сурагласан нийтлэл
❌ 3 хэмжээст принтерээр хэвлэсэн галт зэвсгийн эд анги санал болгосон сэтгэгдэл.
Тодорхой нэр төрлийн хориотой барааг худалдах хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй бизнесүүд энд хамаарахгүй.
Бид хэт хүчирхийллийг ил тод харуулсан контент эсвэл хувь хүний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй контент, тухайлбал хүмүүст хүч хэрэглэхийг заналхийлсэн контентыг зөвшөөрөхгүй. Жишээлбэл бид эдгээрийг устгана:
❌ Аливаа хувь хүнийг барьцаалахаар заналхийлсэн эсвэл бусдыг хүчирхийлэл үйлдэхийг уриалсан нийтлэл.
❌ Хүнд бэртсэн, ноцтой түлэгдсэн хүнийг харуулсан график дүрс бичлэг.
Мэдлэг мэдээлэл түгээх, эмчилгээний зорилгоор хуваалцаж буй хүчирхийллийг ил тод харуулсан контентыг үүнд хамруулахгүй. Бид хүчирхийллийг ил тод харуулсан контентыг ийнхүү зөвшөөрөхдөө ихэвчлэн анхааруулах дэлгэцээр халхалж, товшиж үзэхээс өмнө тухайн контент нь эмзэг тусаж болзошгүй тухай хүмүүст мэдэгддэг.
Бид нүцгэн бие эсвэл бэлгийн харьцааг харуулах, түүнчлэн эрээ цээргүй үг хэллэгийг харуулахыг хязгаарлана. Жишээлбэл бид дараахыг хасна:
❌ Нүцгэн бие, бэлгийн харьцааг ил тод харуулсан, үүнд хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг, видео бичлэг.
❌ Эрээ цээргүй эсвэл бэлгийн харилцааг (хошин эсвэл ёжилсноос бусад) дүрслэн үзүүлсэн түүх.
Эсэргүүцлийн хэлбэр, үйл хэргийн тухай мэдлэг мэдээлэл олгох, боловсролын эсвэл анагаах ухааны зэрэг олон янзын шалтгааны улмаас нүцгэн биеийг харуулж болохыг бид ойлгож байна. Зорилго нь ийм болох нь илэрхий, зохистой бол бид ийм агуулгыг зөвшөөрдөг.
Бидний устгах контентын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээнээс үзнэ үү.
🛡️ Санал болгохоос зайлсхийдэг контент
Бид хүмүүсийн сонирхож болзошгүй шинэ контентыг Instagram дахь Reels, Үзэх хэсэг эсвэл Facebook суваг зэрэг газарт санал болгодог. Санал болгож болох контентуудад бид зохих удирдамжийг баримталдаг ба чанар муутай, зохисгүй, онцгой эмзэг, түүнчлэн устгах хэмжээнд хүрээгүй байсан ч контентыг санал болгохоос зайлсхийнэ. Учир нь бид хүмүүсийн дагахаар сонгоогүй бүртгэлүүдийн контентыг тэдэнд харуулах хэм хэмжээг харьцангуй чанга байх ёстой хэмээн үздэг.
⚠️ Өсвөр үеийнхэнд үзүүлэхгүй бусад контент
Өсвөр насны хүүхэд: Бид 18 нас хүрээгүй өсвөр насныханд нэмэлт хамгаалалтыг санал болгодог. Бид хүн бүрийн хувьд хасдаг контентоос гадна өөр бусад контентыг нууж, мөн насанд хүрэгчдэд санал болговол зохих контентыг өсвөр насныханд санал болгохоос зайлсхийдэг. Бидний зорилго өсвөр насныханд насандаа тохирсон кино үздэгтэй нь адилаар Instagram, Facebook дээр насандаа тохирсон контентыг өгөгдмөл тохиргоогоор харуулахад оршино. Өсвөр насны хүүхдүүд зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр гуравдугаар буюу харьцангуй ихийг зөвшөөрсөн Илүү их контент гэх зөвшөөрлийн тохиргоонд хандаж болно. Instagram дээр өсвөр насны хүүхэд эсвэл эцэг эх нь Хязгаарлагдмал контент гэх илүү хязгаарлалттай тохиргоог сонгож болох тул өсвөр насныхан зөвхөн эцэг эхийнхээ зөвшөөрлөөр гурав дахь төрлийн буюу Илүү их контент гэх зөвшөөрлийн тохиргоонд хандаж болно.
13+ (өгөгдмөл тохиргоо): 13+ контентын тохиргоог 13-аас дээш насныханд зориулсан киноны үнэлгээнээс болон эцэг эхчүүдийн санал хүсэлтээс санаа авч, өсвөр насныханд өгөгдмөлөөр тохируулсан байна. Бид ямар төрлийн контент насанд хүрэгчдэд тохирох ч 18 нас хүрээгүй өсвөр насныханд хэт ахдаж болохыг тодорхойлохоор олон улсын хүүхдийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, энэ насанд тохирсон контентын удирдамжийг 13-аас дээш насныханд зориулсан киноны ангилал болон эцэг эхчүүдийн санал хүсэлттэй харьцуулан хянан засварласан. Энэ тохиргоогоор бид хүн бүрд үзүүлэхгүй хасдаг контентоосоо гадна нэмэлт контентыг өсвөр насныхнаас нууна. Өөрөөр хэлбэл насанд хүрэгсэд тухайн контентыг үзэж болох ч өсвөр насны хүүхэд, түүний дагадаг бүртгэлээс Мэдээний сувагтаа эсвэл түүхээр хуваалцсан байсан ч, үзэх буюу харилцах боломжгүй. Түүнчлэн бид өсвөр насныхныг зонхилон насанд тохироогүй контентуудыг хуваалцдаг бүртгэлүүдийг олж үзэх, дагах, харилцахаас сэргийлнэ.
Энд товшоод энэхүү өгөгдмөл тохиргоогоор өсвөр насныханд харуулахгүй нуух контентын зарим төрлийг үзнэ үү.
Бид өсвөр үеийнхний сэтгэлийг түгшээх, эмзэг тусах материалаас хамгаалахын тулд амиа хорлох болон өөрийн биеийг гэмтээхтэй холбоотой зарим төрлийн контентыг тэдэнд харуулахгүй. Жишээлбэл бид эдгээрийг насны ангиллаар хязгаарлана:
⚠️ Амиа хорлох, өөрийн биеийг гэмтээх, хооллох дурын эмгэгтэй холбоотой өөрийн туршлагыг сэргээн засахтай холбогдуулан тайлбарласан нийтлэл.
⚠️ Эмнэлгийн орчинд эвтанази эсвэл бусдын дэмжлэгтэй амь насаа зогсоож буй хүмүүсийн зураг, дүрс бичлэг.
⚠️ Өөрийн жинг хэт ихээр хассан дадал зуршлынхаа талаар ярьж буй хүнийг үзүүлсэн түүх.
Аюултай байж болзошгүй үйлдэлд оролцоход нөлөөлж болзошгүй контентыг өсвөр үеийнхэнд харуулахгүй. Жишээлбэл бид эдгээрийг насны ангиллаар хязгаарлана:
⚠️ Тусгай зөвшөөрөлтэй уламжлалт бизнес эрхлэгч этгээдийн хуваалцаж буй тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, галт зэвсэг зэргийг худалдах тухай нийтлэл.
⚠️ Сэтгэцэд нөлөөлөх бодис (буюу энтеоген гэх), каннабис агуулсан бүтээгдэхүүнийг авахыг хүмүүст уриалж буй түүх.
⚠️ Согтууруулах ундааны жор бүхий зураг.
⚠️ Жин хасах бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан борлуулж буй нийтлэл.
Сэтгэл түгшээсэн зураг дүрслэлийг анхааруулах дэлгэцийн ард насанд хүрэгчдэд үзүүлэхийг зөвшөөрсөн байсан ч өсвөр үеийнхэнд харуулахгүй. Жишээлбэл бид эдгээрийг насны ангиллаар хязгаарлана:
⚠️ Их хэмжээний түлэгдэлтэй хүний зургийг насанд хүрэгчдэд үзүүлэхдээ анхааруулах дэлгэцээр халхална.
⚠️ Буудалцаан, харгислал, үхлийн аюултай авто осол зэргийн зураг, дүрс бичлэг.
Бид илт нүцгэн бие эсвэл бэлгийн харьцааг харуулаагүй боловч бэлгийн дур хүсэл өдөөсөн байж болзошгүй нэмэлт контентуудыг өсвөр насны хүүхдүүдэд харуулдаггүй. Жишээлбэл бид эдгээрийг насны ангиллаар хязгаарлана:
⚠️ Бараг нүцгэн, тухайлбал нүцгэн биеийг дижитал аргаар халхалсан нийтлэл.
⚠️ Бусдын өгзгийг томруулсан зураг.
⚠️ Бэлгийн харьцааны сэдэвтэй зүйрлэл зэрэг бэлгийн харьцааг тайлбарласан бэлгийн дур хүсэл өдөөсөн үг хэллэг бүхий түүх.
Бидний хасдаг контентын талаар бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээг харна уу.
Бид мөн 13-ээс дээш насны ангилал эсвэл эцэг эхчүүдийн санал хүсэлтэд нийцсэн байсан ч бусад төрлийн контентыг санал болгохоос зайлсхийнэ. Бидний насанд хүрэгчдэд санал болгохоос зайлсхийхийг зөвлөдөг олон контентыг өсвөр үеийнхнээс бүрмөсөн нуусан ч бид өсвөр насныхны хувьд илүүг хийж, далд утгаар бэлгийн сэдэл төрүүлж болзошгүй, хурц доромж үгтэй эсвэл өндрөөс үсрэх зэрэг их эрсдэлтэй үзүүлбэр гэж харагдаж болох зураг, видео зэрэг нэмэлт төрлийн контентыг санал болгохоос зайлсхийнэ.
Хязгаарлагдмал контент Instagram дээр нэмэлт хяналт тавихыг эрхэмлэсэн эцэг эхчүүдэд зориулан бид «Хязгаарлагдмал контент» гэх нэмэлтээр хязгаарлах боломжтой шинэ тохиргоог бий болголоо. «Хязгаарлагдмал контент» тохиргоог идэвхжүүлсэн тохиолдолд бид Өсвөр насны хэрэглэгчийн бүртгэлийн хэрэглээнээс өөр олон контентыг нуух контентын шүүлтүүрийг улам чанд хэрэгжүүлэх болно. Мөн бид Хайлтын үр дүнг цаашид хязгаарлаж, өсвөр насныхны нийтлэлийн сэтгэгдлүүдийг үзэх, бичих, хүлээн авах боломжийг идэвхгүй болгоно.
Бусад контент: Өсвөр насны хүүхэд «Бусад контент» тохиргоог эцэг эхийн зөвшөөрлөөр сонгож болох ба эцэг эх зөвхөн эцэг эхийн хяналтыг тавих болно. Энэ тохиргоогоор өсвөр насны хүүхдийг мөн л автомат тохиргоогоор хамгаалах бөгөөд энэ нь насанд хүрэгчдэд харуулдаггүйгээс гадна бусад контентыг харуулахгүй ба түүнчлэн манай Олон нийтийн хэм хэмжээг зөрчсөн контентуудыг бүрэн устгасан хэвээр байна. Хэдий ийм боловч өсвөр насныханд 13-аас дээш насныханд болон «Хязгаарлагдмал контент» тохиргоонд баймгүй контентуудыг санал болгож, мөн бид насанд тохироогүй контентуудыг хуваалцдаг бүртгэлүүдийг бүхэлд нь нуухгүй байж магад. Илүү их контент тохиргоо нь 13-аас дээш насныханд болон хязгаарлагдмал контент тохиргоонд багтах шууд дамжуулалт, сэтгэгдэл, хайлтад контентын илүү хатуу хязгаарлалт тавихгүй.
Татгалзах мэдэгдэл: Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болон кинонд маш олон ялгаа бий. Бид контентын тохиргоогоо шинэчлэхдээ MPA-тай хамтарч ажиллаагүй бөгөөд тэд Instagram болон Facebook дээрх ямар ч контентыг үнэлдэггүй, манай контентын тохиргоог ямар ч хэлбэрээр дэмждэггүй эсвэл зөвшөөрдөггүй. Харин бид эцэг эхчүүдэд хэдийн танил болсон MPA-гийн олон нийтийн удирдамж, мөн эцэг эхчүүдийн санал хүсэлтээс санаа авч ажилласан. Манай контент зохицуулалтын систем кино үнэлгээний зөвлөлтэй адилгүй тул туршлага нь яг адил биш байж болно.
Зөрчилтэй контентыг хэрхэн мэдээлэх тухай
Бид манай дүрмийг зөрчсөн контентыг илрүүлэх тухайд хичээнгүйлэн ажилласнаар хүмүүсийг бидэнд мэдээлэхээс өмнө тэдгээр контентын ихэнхийг манай технологиор урьдчилан устгаж байна. Хэрэв ямар нэг зүйл дутуу байгааг олж харвал та манай платформыг аюулгүй орчин байлгахын төлөө Facebook эсвэл Instagram-аар бидэнд мэдээлнэ үү. Бүх мэдээллийн нэрийг нууцална.
Нэмэлт эх сурвалж
Манай Олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээ бидний устгах, насны хязгаар тогтоох контентын төрлийн талаар бодлогын хэсэг бүрд дэлгэрэнгүй тусгасан байдаг. Тэдгээрийг уншихыг хүсвэл энд товшино уу.
Бид мөн сэжигтэй байж болзошгүй насанд хүрсэн этгээд, тухайлбал өсвөр насны хүүхдүүдийн дахин дахин хориглосон, мэдээлсэн этгээд, эсвэл дахин дахин зөрчилтэй контент хайж буй насанд хүрсэн этгээдийг идэвхтэй таньж илрүүлэх технологийг хөгжүүллээ. Бид сэжигтэй насанд хүрэгчийг өсвөр үеийнхэнд санал болгохгүй бөгөөд сэжигтэй насанд хүрэгчдэд өсвөр үеийнхнийг санал болгохгүй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс уншиж болно.
Та олон нийтийн сүлжээг аюулгүй байлгах арга замуудын талаар манай «Аюулгүй байдлын төв»-өөс, бидний өсвөр үеийнхэн, гэр бүлийн гишүүдийг дэмжих арга замуудын тухай «Гэр бүлийн төв»-өөс дэлгэрэнгүй уншиж болно.